МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газарт ажиллах дэд сайдуудыг тодруулаад байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тэднийг ажилд нь томилох юм. Хуралдаан өглөө болох байсан боловч үдээс хойш 15:00 цаг болтол хойшлосон. Одоо Засгийн газар хуралдаж байна. Засгийн газрын дэд сайдад доорхи хүмүүсийг томилох бололтой.

Үүнд:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад Ё.Отгонбаяр
Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр
Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
Барилга хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдад Ц.Батбаяр
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нар тодорлоо.
