solongonews
Дэлхийн жүдо бөхийн тэмцээн Өвөр Монголд болно
2017-04-13 16:21
Дэлхийн жүдо бөхийн тэмцээн Өвөр Монголд болно.

ӨМӨЗО-ны биеийн тамир спортын газраас мэдээлснээр, 2017 оны дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний Хятадын ээлжийн тэмцээн 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 2-ны өдөр Өвөр Монголын Хөххотод зохиогдоно. Тус тэмцээнд дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгийн 400 шахам тамирчин оролцох юм байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2017 оны дэлхийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2020 оны Токиогийн олимпийн эрхийн төлөөх оноо авах тэмцээний нэг бөгөөд дэлхийн жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тус 7 жинд 3 хоногийн турш өрсөлдөнө.

Уг тэмцээнийг Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын хүндийн өргөлт, бөх, жүдо бөхийн удирдах төв, Хятадын жүдо бөхийн нийгэмлэгээс голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны биеийн тамир спортын газар, Хөххотын захиргаа хариуцан явуулах болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл