Филиппиний зүүн өмнө зүгт далайд газар хөдлөв
2023-12-04 10:57
Филиппиний зүүн өмнө зүгт далайд газар хөдлөв.
Филиппиний зүүн өмнөд хэсгийн далайн бүсэд энэ сарын 02-ны орой 7.4 магнитутын газар хөдөлжээ.
Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро хэдэн мянган хүний аж амьдрал газар хөдлөлтийн нөлөөнд өртсөн талаар 03-ны үдээс хойш мэдэгдлээ.
Филиппин нь Номхон далайг тойрсон галт уул газар хөдлөлтийн бүсэд оршдог тул газар хөдлөлт олонтаа болдог. 11 дүгээр сарын 17-нд Филиппиний өмнөд хэсгийн Баруун Давао мужийн ойролцоох далайн бүсэд 6.8 магнитутын газар хөдлөлт болж, 9 хүн нас барж байсан юм.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
