solongonews
Эрлийз морьдын уралдаанд уяач  Ш.Лхамсүрэнгийн саарал түрүүллээ
2016-07-14 11:01
Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо.

Төрийн их баяр наадмын эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо.

Газар газрын   шандаст  125 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас  Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул,  уяач  Ш.Лхамсүрэнгийн саарал  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын хонгор,

Айргийн гуравт  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, уяач Ц.Чинбатын хамар цагаан хээр, 

Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын хээр,

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Мөнх-Оргилын зээрд  тус тус хурдаллаа. 

 

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл