solongonews
УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Яапиний хүсэлт
2016-03-08 00:38
Рэнь Яапин ХКН-ын багийн Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөхөд оролцохдоо чинээлэг нийгмийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

3 дугаар сарын 6-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Яапин бүх Хятадын УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганы ХКН-ын багийн Засгийн газрын ажлын тайланг зөвлөхөд оролцохдоо, хил хязгаар орны ядуурлаас ангижруулах төслийг тогтуун ахиулж, Өвөр Монголын онц өндөр хүчдэлийн цахилгаан хүргэх зам шугам ба хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэж, зүүн хэсгийн бүс нутгуудын зохицонгуй хөгжлийг биелүүлэхийг ахиулж, Өвөр Монгол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн санал дурджээ.

Рэнь Яапин Засгийн газрын ажлын тайлан болон “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн төсөл ба Өвөр Монголын хөгжлийн бодит байдалтайгаа уялдуулан доорх дөрвөн сануулгыг дурджээ.

Нэг. Хамтран эдлэх хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, хил хязгаар нутгийн ядуурлаас ангижруулах төслийг ахиулах хэрэгтэй.

Хоёр. Экологийн хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, Өвөр Монгол зэрэг эрчим хүчний суурины онц өндөр хүчдэлийн цахилгаан хүргэх зам шугамын бүтээн байгуулалтыг түргэтгэж, цэвэр эрчим хүчний хөгжлийг дайчлах хэрэгтэй.

Гурав. Зохицонгуй хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, Өвөр Монголыг дамжиж хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэж, дэд бүтцийн талаарх дутуу талыг нөхөх хэрэгтэй.

Дөрөв. Бүх Хятадын УТЗЗ Өвөр Монголын зүүн хэсгийн таван аймаг хотод хүрч судалгаа хийж, бүс нутгийн зохицонгуй хөгжлийг ахиулахыг хүсэж байна. Өвөр Монголын зүүн хэсгийн таван аймаг хот Төрийн зөвлөлийн зүүн хойд орныг мандуулах төлөвлөгөө ба зүүн хойд орныг мандуулах стратегийг хэрэгжүүлэх цар хүрээнд хамрагдсан. Цөөн тоот үндэстний хүн ам харьцангуй олон, эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин нэлээд дор. Бүх Хятадын УТЗЗ Өвөр Монголын зүүн хэсэг оронд хүрч судалгаа хийж, зүүн хойд газар орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, шинэ хэв байдалд шинээр бий болсон асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж, бүс нутгийн зохицонгуй хөгжлийг бий болгохыг хүсэж байна гэжээ.

 

Зохиогч: Бао Юй Ин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл