Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 15-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад, Английн бизнесийн зөвлөлийн дарга Гү Пэйчинь тэргүүтэй Хятад, Английн бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ли Чян“Хятад, Английн бизнесийн зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, Хятад, Английн бизнесийн зөвлөл Хятад, Английн харилцааны хөгжлийг ахиулахыг тууштай баримталж,худалдаа,хоёр орны харилцаа холбоо, яриа хэлэлцээнд эртнээс "гүүр"-ийн үүрэг гүйцэтгэж ирсэнд талархаж байна.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн хоёр том эдийн засагтай гүрэн Хятад, Англи хоёр тал сайн харилцаатай байгаа нь хоёр тал болон дэлхийд бүр ашигтай юм.Хятад улс Хятад,Английн харилцааг дээд хэмжээнд чухалчилж ирсэн бөгөөд Англитай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэж, хоёр орны харилцааг зөв замаар, тогтвортой, урт удаан хугацаанд хөгжүүлэхэд бэлэн байна.
Мөн Ли Чян“Хятад,Английн эдийн засаг харилцан нөхөх хүчтэй давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой юм.Хятад улс Англитай эдийн засаг худалдааны солилцоогоо нягталж, хөгжлийн боломжоо хуваалцан, санхүү, шинэ эрчим хүч, био анагаах ухаан, дижитал эдийн засаг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна."Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүрээнд гуравдагч талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг хоёр орны харилцааны гол сэдэв болгоно.Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг баримталж, зах зээлд нэвтрэх боломжийг улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлэх үйлчилгээний баталгааг бэхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд Хятадад үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэх болно.Хятад, Английн бизнесийн зөвлөл болон Английн бизнесийн хүрээнийхэн хамтын ажиллагаагаа урагшлуулж, Хятад, Английн тогтвортой,жигд байдлыг хамгаалагч болно гэдэгт найдаж байна.Мөн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, Хятад, Английн харилцааны хөгжилд үргэлжлэн хувь нэмрээ оруулах болно”.
Гү Пэйчинь хэлэхдээ “Хятад бол дэлхий дахинд чухал нөлөө бүхий томоохон орон юм. Англи, Хятадын харилцаа маш чухал бөгөөд хоёр орны эдийн засаг худалдааны хэлхээ холбоо маш нягт байгаа билээ.Хятад,Английн бизнесийн зөвлөл Хятад улсын өөрчлөлт, нээлттэй байдлыг ахиулж, өндөр чанартай хөгжилд хүрэхийг дэмжиж, "гүүр"-ийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж, Англи, Хятадын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулахыг хүсэж байна”.
