solongonews
Үнэнч шударга Торгоны зам дэд форум “Бээжингийн санаачилга”-ыг гаргалаа
2019-04-25 22:54
Үнэнч шударга Торгоны зам дэд форум “Бээжингийн санаачилга”-ыг гаргалаа.

 25-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын Үнэнч шударга Торгоны зам дэд форумын үеэр Хятад улс болон холбогдох улс орнууд, Олон улсын зохион байгуулалт, Бизнес, аж үйлдвэрийн эрдэм шинжилгээний төлөөлөгчид хамтдаа “Үнэнч шударга Торгоны замын Бээжингийн санаачилга”-ыг нийтэлсэн байна.

Тус форум нь “Хамтдаа зөвшилцөх, бүтээн байгуулах, хуваалцах үнэнч шударга торгоны зам” гол сэдвийн хүрээнд туршлага солилцох, бүх талуудын зөвшилцлийг бий болгох, үнэнч шударга бизнесийн орчинг бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шударга удирдлагын чадавхыг бэхжүүлэх, “Бүс ба зам”-ын авилгатай тэмцэх болон хууль солилцооны хамтын ажиллагааны платформыг бий болгоход зорилго оршино.

Талуудын үзэж буйгаар Үнэнч шударга "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт тогтвортой, алс хэтийн хүртээмжтэй байхын баталгаа болж,  бүх улс орны Засгийн газар авилгын эсрэг хууль тогтолцоо болон механизмын бүтцийг сайжруулан, Засгийн газар, бизнесийн салбарын хоорондох шинэ харилцаа холбоог бий болгож, арилжааны хээл хахуулийн хэргийн мөрдөн байцаалт, шийтгэлийг нэмэгдүүлэх болно. Аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн дагаж мөрдөх менежментийн чадавхыг идэвхтэй сайжруулах, аж ахуйн нэгжийн цэвэр соёлыг төлөвшүүлэх, шударга бусын эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, хянах системийг бий болгох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг нь “Бүс ба зам”-ын авилгын эсрэг үндэсний тогтолцоо, хууль эрх зүйн солилцоо, хамтын ажиллагааны механизмыг бий болгох бэхжүүлэх ёстой гэжээ.

Форумын БНХАУ-ын Төв Хорооны Сахилга хяналтын хороо, Үндэсний хянан шалгах комисс санаачлан Гадаад Хэргийн Яамнаас хамтран зохион байгуулж, 30 гаруй улс болон Олон улсын зохион байгуулалтын 150 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Мөн үеэр Хятадын Үндэсний хянан шалгах комисс нь Филиппиний Ерөнхийлөгчийн Авилгатай тэмцэх комисс болон Тайландын Авилгын эсрэг комисстой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хоорондын авилгатай тэмцэх хамтын ажиллагааны механизмын байгуулалтыг ахиулах аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл