solongonews
Хятадын Фань Жиншань уулыг Дэлхийн өвөөр бүртгэв
2018-07-07 19:44
Хятадын Фань Жиншань уулыг Дэлхийн өвөөр бүртгэв.

Бахрейны нийслэл Манама хот болж буй Дэлхийн өвийн зөвлөлийн хурлаас Хятад улсаас дэвшүүлсэн Фань Жиншань уулыг Дэлхийн байгалийн өвд оруулах хүсэлтийг өчигдөр батлав.

Тус уул нь Гүйжөү мужийн Тунрэнь хотын хилд байрладаг бөгөөд Үлин нурууны ноён оргил юм. Хамгийн өндөр хэсэгтээ далайн түвшнээс 2570 метр, өвд бүртгүүлсэн талбайн хэмжээ 402.75 кв.м аж. Фань Жиншань уул нь ан амьтны олон төрөл зүйл ихтэй тул Дэлхийн байгалийн өвийн бүртгэлд оруулах нь зүйд нийцэж байна гэж Дэлхийн байгаль хамгаалах холбооноос үзэж байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл