solongonews
УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн болж байна
2017-02-06 17:18
Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр /2017.02.06/ Төрийн ордонд болж байна.

Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

  • УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатар
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн А.Сүхбат
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  • УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  • УИХ-ын гишүүн А.Ундраа
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл