solongonews
Ли Кэчян ШХАБ-ын хуралд оролцов
2019-11-03 20:25
Орон нутгийн цагаар 11-р сарын 02-нд Ташкент хотноо Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн (ерөнхий сайд) нарын комиссын 18 дахь удаагийн хуралд оролцов.

 

   Узбекстаны ерөнхий сайд Абдулла Арипов, Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, Казахстаны ерөнхий сайд Мамин, Киргизийн ерөнхий сайд Абулгазиев, Тажикстаны ерөнхий сайд Расулзода, Пакистан, Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөгч, ажиглагч орнуудын төлөөлөгчид хуралд оролцсон байна.

Ли Кэчян:

- ШХАБ байгуулагдсанаас хойших 18 жилд хөгжлийн эерэг чиг хандлагыг хадгалан, маш олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. ШХАБ-ын гишүүн орнууд эв нэгтэй харилцан итгэлцэж, хамтын ажиллагааны агуулгаа баялаг болгон, гар нийлэн сорилттой тэмцэж, тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн ШХАБ-ын хамтын ажиллагааг улам ахиулах ёстой юм. Тухайлбал,

Нэгдүгээрт. Аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлж, хөгжлийн үндэс суурийг бататгах.

Хоёрдугаарт. Нээлттэй санхүүгийн зам сувгийг өргөтгөн, хөгжлийн орон зайг өргөжүүлэх.

Гуравдугаарт. Харилцаа холбооны төлөв байдлыг боловсронгуй болгож, чанартай хөгжлийн арга замыг саадгүй болгох.

Дөрөвдүгээрт. Шинэ бүтээмжийн онцлог талыг хөгжүүлж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх.

Тавдугаар. Хүн ардаар төв болгохыг баримтлан, хөгжлийн үр дүнг хуваалцах эдгээр болно гэсэн байна.

Ли Кэчян:

- Бид “Шанхайн үзэл санаа”-г улам хөгжүүлж, сэтгэл нэгтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бүс нутаг, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэллээ.

Хуралд оролцсон талууд ШХАБ-ын сүүлийн нэг жилийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ ахицыг өндрөөр үнэлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалан, харилцан давуу тал, хамтын ажиллагааны боломжоо нөхөж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, терроризм болон хэт даврагч хүчинд хамтдаа цохилт өгч, тус тусын хөгжил, бүс нутгийн хөгжил дэвшлийг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ли Кэчян хуралд оролцсон улс орнуудын удирдагчдын хамт хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуран нийтэлж, ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, төмөр зам, дижитал эдийн засаг зэрэг салбарын олон төрлийн хамтын ажиллагааны баримт бичиг, шийдвэрт зөвшөөрөл өгсөн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл