solongonews
Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг хэвийн ажиллаж байна
2020-02-18 19:49
Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг хэвийн ажиллаж байна.

    Хятад-Европын бараа тээврийн X8059-р галт тэрэг Хятад улсын Шэньян хотын төмөр замын Зүүн өртөөнөөс 02-р сарын 17-ны үдээс өмнө ачаа бараагаа ачиж эхлэв. Механик эд анги, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дүүртэл ачсан энэ галт тэрэг ойролцоогоор 18 хоногийн дараа Москвад хүрнэ. Энэ долоо хоногт “Шэньян-Манжуур-Европ” хоорондын Хятад-Европын бараа тээврийн долоон галт тэрэг Хятадын хилээр гарч аялах төлөвтэй байна.

"COVID-19" өвчин дэгдсэний улмаас 02-р сарын 3-наас 9-ний хооронд Ляонин мужаас Европт руу гарах бараа тээврийн галт тэргийг түр зогсоож, хилээр орж ирэх галт тэрэгнүүдийг харин зогсоогоогүй юм.

"Шэньян-Манжуур-Европ" Хятад-Европ хоорондын бараа тээврийн галт тэрэгний шугамыг 2015 оны 10-р сарын 30-ны өдөр албан ёсоор ажиллуулсан бөгөөд Шэньянаас хөдөлж, Манжуурын боомтоор гараад, Орос, Беларусь, Польш болон бусад орнуудаар дамжин, 16-18 хоногт нийт 11 мянган км аялж Герман улсын Гамбург хотод хүрдэг юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл