04 сарын 01-нд Коста Рикагийн дээд сонгуулийн шүүхийн мэдэгдсэн дүнгээс үзвэл, эрх баригч Иргэдийн үйл ажиллагааны намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Карлос Алварадо сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой боллоо. 04-р сарын 02-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан үүнтэй холбогдуулан хэлэхдээ: Хятад улс Коста Рикатай хамтран олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлж, хоёр орон эрх тэгш харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх стратегийн түншийн харилцааг улам урагшлуулан хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятад улс ноён Карлос Алварадод баяр хүргэж байгаа бөгөөд түүний удирдлагаар Коста Рикагийн засгийн газар, ард түмэн олон улсын хөгжлийн үйлсэд тасралтгүй шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэж Гэн Шуан хэллээ.
