solongonews
Агаар, уснаа явагч онгоц бүтээжээ
2017-12-28 17:01
Хятадын 2000 жилийн өмнөх төсөөлөл өнөөдөр биелэлээ олжээ.

 Тодруулбал, арван хоёрдугаар сарын 24-ны өдөр буюу ням гарагийн өглөөний 09:39 цагт цэнхэр, цагаан өнгө хосолсон агаар, уснаа явагч “Күн луу” AG600 онгоц Жүхай хотын Жинван онгоцны буудлаас хөөрчээ. Энэ нь гал унтраах,  далай тэнгист аврах үйл ажиллагаа явуулах тусгай зориулалттай Хятадын том оврын анхны онгоц бөгөөд туршилтын үеэр нэг цаг орчим нислэг үйлдсэн байна. Тус онгоцыг 2009 оноос бүтээж эхэлсэн аж. Онгоцны нийт урт 36.9 метр, 53.5 тоннын даацтай гэнэ.

 AG600 нь Хятадын тусгай зориулалтын онгоцны шинэ ололт амжилтыг харуулж байгаагаас гадна C919 том оврын онгоцны дараах иргэний нисэхийн салбарт гарсан  нэг том амжилт юм байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл