
- Энгийн өдөр түргэн хүргэлтийнхэн өдөрт 200 хүргэлт хүргэдэг бол энэ хэдэн өдөр өдөрт 400 хүргэлт хүргэнэ хэмээн логистикийн ажилтан ярив.
Ли Яньжао бол түргэн хүргэлтийн ажилтан. Түүний энэ хэдэн жилийн хүргэлт хүргэсэн километр нь дэлхийн бөмбөрцгийг 5 удаа эргэхтэй тэнцэнэ.

Хос 11-ний өдөр Ли Яньжао болон ажлынхан нь үүрийн 05:00 цагаас эхлэн үдшийн 21:00 цаг болтол хүргэлтийн ажилдаа амьсгаа авах завгүй ажиллалаа. Энгийн өдөрт нэг хүн 100-200 юань олдог бол хос 11-ний үер өдөрт 800 гаруй юань олдог аж.

Сүүлийн жилүүдэд барааны төрөл их олон болжээ. Одоо интернет сүлжээнээс бараа худалдан авах нь маш хялбар болсон. Өглөө авахад орой гэрт чинь хүргээд өгнө. Иймээс хүмүүс интернетээс бараа худалдан авах дуртай болсон хэмээн Ли Яньжао ярьж байв. Ли Яньжао 8 жилийн өмнө унадаг дугуйгаар хүргэлт хүргэдэг байсан бол өнөөдөр цахилгаан машинаар хүргэдэг болсон байна.









