04 дүгээр сарын 26-ны өдөр XIII хугацааны АТИХ-ын байнгын хурлын XVII бүгд хурал Бээжин хотын Ардын их хурлын таинхимд болж, АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлаг даргалан хуралдуулав. Чуулганы үеэр захиргааны хариуцлагын тухай хуулийн төсөл, хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдолд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл зэрэг хэд хэдэн хуулийн төслүүд нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн биологийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, ардын зэвсэгт цагдаа нарын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүд, оюуны өмчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэх аж.
XIII хугацааны АТИХ-ын III чуулганыг явуулах өдрийн тухай шийдвэрийн төслийг хэлэлцэх юм байна.
Чуулган дөрөвдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд болно
