solongonews
”Алтан наргил мод” шагналд 3761 кино бүтээл өрсөлджээ
2022-12-27 13:11
”Алтан наргил мод” шагналд 3761 кино бүтээл өрсөлджээ.

Хятадын Хайнань арлын олон улсын 4 дэх кино наадам Хайнань мужийн Сань Яа хотод 12-р сарын 26-ны өдөр хаалтаа хийлээ.

Энэ удаагийн кино наадмын "Алтан наргил мод" шагналд дэлхийн 116 улс орон, бүс нутгийн нийт 3761 кино бүтээл өрсөлдсөнөөс гадаадын бүтээл 80 гаруй хувийг эзэлжээ. Энэ удаагийн "Алтан наргил мод"-ын шалгаруулалтыг гадаад, дотоодын 13 кино уран бүтээлчээс бүрдсэн шүүгчдийн баг онлайн болон оффлайн хэлбэрээр шүүжээ. “Манан дундах бүсгүй”, “Нарны шарлага” зэрэг кинонууд есөн том номинацид шагнал хүртсэн бол Хятадын төв радио, телевизийн бүтээсэн баримтат кино "Бээжин хүн: Хүн төрөлхтний сүүлчийн нууц", "Гүйсээр л байх болно", "Сансар огторгуй" зэрэг гурван кино энэ удаагийн кино наадмаар үзэгчидтэй золгосон байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл