Дэлхийн 15 оронд зохион байгуулагдаж байгаа 2022 оны дэлхийн ур чадварын тэмцээний БНСУ дахь уралдааны хаалт энэ сарын 17-нд боллоо. БНСУ дахь тэмцээнд оролцсон Хятадын зургаан оролцогчийн 3 нь алт, 1 нь хүрэл, 2 нь шилдэг чадварын шагнал хүртжээ.
БНХАУ-ын Гуанжөү хотын Аж үйлдвэр худалдааны технологийн дээд сургуулиас ирсэн оролцогч Ян Шумин уралдаанд шинээр нэмэгдсэн хөдөлгөөнт холбооны хэрэглээний нээлтийн төслөөр анхны алтан медалийг хүртэв. Мөн Шэньжэний Технологийн дээд сургуулийн оролцогч Луө Кай, Чэн Шинь Юань нар 3D цахим тоглоом дахь урлагийн болон үүлэн тооцооллын төрлөөр тус тус алтан медаль хүртэж, Шанхайн аж үйлдвэрийн их сургуулиас ирсэн оролцогч Лян Жюнь веб сайтын зураг төсөл хийгээд нээлтийн төрлөөр хүрэл медалийн эзэн болсон байна.
Есдүгээр сард эхэлсэн тус тэмцээн дэлхийн 15 оронд зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр өндөрлөх ажээ. Ур чадварын олимп хэмээн өргөмжлөгддөг Дэлхийн ур чадварын тэмцээн нь нэр хүнд, байр суурь, хамралтын болон нөлөөллийн хүрээгээрээ ихэд алдаршсан бөгөөд мэргэжлийн нарийн ур чадваруудаараа өрсөлддөг практик тэмцээн юм.
2022 оны дэлхийн ур чадварын тэмцээний тусгай тэмцээнийг 09-р сарын дундаас 11-р сарын сүүлч болтол 15 улс оронд зохиож, нийт 62 төрлийн тэмцээн төлөвлөв.
Энэ удаагийн онцгой тэмцээн БНСУ-ын тэмцээний бүсийн тэмцээн 10-р сарын 12-ны өдөр эхэлж, 8 төрлийн тэмцээн зохиож, 34 Улс орнуудаас 130 гаруй тамирчин тэмцээнд оролцов. Хятадын тамирчид үүнд 6 зүйлийн Уралдаанд оролцсон байна.
Одоогийн байдлаар Хятадын төлөөлөгчид 2022 оны дэлхийн Ур чадварын тэмцээний 13 төрлөөр 8 алт, 1 хүрэл медаль, 4 шилдэг шагнал хүртэж, түр алтан медалийн жагсаалтад тэрүүн байранд орлоо.
