solongonews
Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж байна
2021-01-25 15:19
Хөххот хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах талд идэвхтэй ажиллаж байна.

Хууль сахиулагчид хүнсний аюулгүй байдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр харьяа дүүрэг дэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний логистикийн компаниудад тусгай хяналт шалгалт хийж буй нь /01-р сарын 21-ний өдөр/

Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан хэрэглэгчдийн баярын хэрэглээний бүтээгдэхүүн, хүнс цуглуулах үйл ажиллагаа дээд цэгтээ тулж, дэлгүүр, захаар хөл хөдөлгөөн ихтэй болж байна. Хэрэглэгчдийн аюулгүй, амгалан тайван худалдан авалт хийхийг баталгаажуулахын тулд Хөххотын Шинэхот дүүргийн Зах зээлийн хяналт, менежментийн товчоо, Хөххотын Цагдаагийн албаны Шинэхот дүүргийн салбар товчооны Хүнс, эм болон байгаль орчны гэмт хэргийг мөрдөн шалгах албанаас Фү Хай Шин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах, Өвөр Монголын Рүнь Чуан хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний логистикийн компани, Юн Шэн Чэн супермаркетын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн дэргэдэх салбар дэлгүүр зэрэг газруудаар явж тусгай хяналт шалгалт хийсэн байна.

Зургийг: Умардын шинэ сонины сурвалжлагч Ван Лижюнь

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл