Хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг бэхжүүлэхэд саад бэрхшээлийг үгүй хийхэд хүч тавих хэрэгтэй хэмээн тэмдэглэлээ.
Саяхан өндөрлөсөн төвийн эдийн засгийн ажлын хурал энэ оны эдийн засгийн ажлыг нухацтай дүгнэж, өнөөгийн эдийн засгийн байдлыг гүнзгий шинжилж, ирэх жилийн эдийн засгийн ажлыг бүх талаар төлөвлөж, бэхжүүлэх, чангатгах, дээшлүүлэх, саадгүй байлгах чиг шугам дэвшүүлсэн нь итгэл зоригоо бататгаж, ойлголтоо гүнзгийрүүлж, ирэх жилийн ажлыг сайн хийхэд томоохон, алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.
Ирэх жил шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал он жил юм. Эдийн засгийн ажлын үүрэг маш хүнд байна. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо бат нягтарч, дээр дооргүй сэтгэл нэгдэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн шилдэг амжилтаар БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтан авъя гэжээ.
