ӨМӨЗО-д суралцаж буй гадаад оюутнуудын "Өвөр Монголд болзъё" нэрийн дор зохиогдож буй шинэ оны үдэшлэг Хөххот дахь Өвөр Монголын Үндэстний Урлаг жижгийн театрт 12 дугаар сарын 22-ны үдэш боллоо. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү үдэшлэгийг ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Өвөр Монголын Их Сургуулиас хамтран зохион байгуулсан байна.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Чэнь Баочюань,Монгол Улсаас ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Батзориг нар оролцож, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Чэнь Баочюань ёслолыг нээж уг хэлэв.
Өвөр Монголын бүхий их дээд сургуульд суралцаж байгаа Монгол, Орос, Япон, БНСУ зэрэг 10-аад улс орны оюутан сурагчид оролцож, өөрийн улс үндэстэн болон Хятад улсын соёлыг харуулсан сайхан тоглолтуудаараа үзэгч түмэнд бэлэг барилаа.
Мөн үдэшлэгийн үеэр энэ оны 12 дугаар сард шалгаруулсан гадаад оюутнуудын "Хятадын мөрөөдөл, Тал нутгийн хайр-Миний нүдэн дэх Өвөр Монгол" сэдэвт зохион бичлэгийн уралдааны 3 дахь удаагийн шагналт байрын оюутан сурагчдыг шагнасан байна.
