solongonews
Хятадын гадаад валютын зах зээлийн үйл ажиллагаа эмх цэгцтэй,тогтвортой хэвээр байна
2023-08-16 11:01
Гадаад валютын алба: 07-р сард Хятадын гадаад валютын зах зээлийн үйл ажиллагаа эмх цэгцтэй,тогтвортой хэвээр байна.

Өчигдөр буюу 15-нд Гадаад валютын улсын удирдах газраас гаргасан мэдээллээр 07-р сард банкнуудын хийсэн гадаад валютын зохицуулалт 1.200.8 тэрбум юань, гадаад валютын борлуулалт 1.307 тэрбум юаньд хүрсэн гэжээ.

- 07-р сард Хятадын гадаад валютын зах зээлийн үйл ажиллагаа нь эмх цэгцтэй тогтвортой хэвээр байна. 07-р сард дотоодын суурь үзүүлэлтүүд сайжирч, ам.долларын эсрэг валютын ханш тогтворжиж, эргэн өсөх төлөвтэй байна гэж Гадаад валютын улсын удирдлагын газрын орлогч захирал, төлөөлөгч Ван Чүнь-Ин танилцууллаа.

   Хятадын гол сувгуудын өнөөгийн хил дамнасан капиталын урсгал ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний худалдаа нь хил дамнасан капиталын урсгалын үндсэн эх үүсвэр хэвээр байна 07-р сард бараа бүтээгдэхүүний худалдаа явагдаж буй хил дамнасан капиталын урсгалын хэмжээ өндөр түвшинд хэвээр байсан нь оны эхний хагас жилийн дундаж үзүүлэлтээс өндөр юм. Хятадад үнэт цаасны хөрөнгө оруулалт нь хил дамнасан сангуудын цэвэр урсгалыг хадгалж, гадаадын капитал нь ерөнхийдөө дотоодын хадгаламж, бондыг цэвэр үндсэн дээр худалдан авчээ гэж Ван Чунь-Ин ярив.

- Ирээдүйг харахад бодлогын хослолын үр дүн гарч ирэхийн хэрээр Хятадын эдийн засаг сэргэсээр байх болно. Хятадын төлбөрийн тэнцлийн бүтэц илүү тогтвортой, зах зээлд оролцогчдын ухаалаг байдал сайжирсаар, макро-пруденциаль зохицуулалтын арга хэрэгсэл байнга сайжирч, гадаад валютын зах зээлийн тогтвортой үйл ажиллагааны үндэс суурь нь бат бөх хэвээр байх болно гэж Ван Чунь-Ин ярилаа.

Зохиогч: ЛЮЙ КАЙШҮН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл