solongonews
Мексик улсад Хятадын хоёр вакциныг яаралтай ашиглахаа мэдэгдэв
2021-02-12 16:52
Мексик улсад Хятадын хоёр вакциныг яаралтай ашиглахаа мэдэгдэв.

Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Марта Делгадо Пералта 10-ны өдөр хэлэхдээ, Мексикийн засгийн газрын дэргэдэх эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хороо Хятадад үйлдвэрлэсэн короновирусийн эсрэг хоёр вакцины яаралтай хэрэглээг батлав.

Өнгөрсөн оны 12-р сарын 24-нд Мексик улс вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, халдварын өндөр эрсдэлтэй хүмүүст, тухайлбал эмнэлгийн ажилтнууд, ахмад настнуудад вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлж, 2022 оны 03-р сард бүх иргэдийг хамруулах юм байна.

Мексикийн Эрүүл мэндийн яамнаас 09-ний өдөр нийтэлсэн тоо мэдээгээр, тухайн өдрийн байдлаар тус улсад шинэ титэм тохиолдсон нийт 1 сая 946 мянга 751 тохиолдол батлагдаж, 168 мянга 432 хүн нас барж, 640 мянга 129 хүн засгийн газрын вакцинжуулалтад хамрагджээ.

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл