
3 дугаар сарын 6-ны өдөр XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хэвлэл мэдээллийн газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Шю Шаошинг урин “Эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал болон /13 дугаар 5жил/ төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн холбогдох асуудлын эргэн тойронд Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Тэрбээр хэлэхдээ: - Өнгөрсөн жилээс хойш олон улсын эдийн засгийн орчин маш төвөгтэй байгаа. Хятадын эдийн засгийн уналт нэмэгдэж байсан боловч Намын төв хороо, төрийн зөвлөлийн шаргуу удирдлагын дагуу тогтвортой, ахицтай ажлын хэв байдлыг баримталж, эдийн засгийн шинэ хэв байдалтай идэвхтэйгээр зохицон, бүх талын ажлыг хичээн хийсэн. Ерөнхийд нь Хятадын эдийн засаг боломжийн хүрээнд оршиж байна. Энэ жил чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах эхний нэг жил юм. Бид бүхэн Намын төв хороо, төрийн зөвлөлийн удирдлагын дагуу шинэчлэл хийж, макро эдийн засгийн удирдлагын бодлогыг сайжруулан, “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийн хөтөлбөрийг хянамгай хэрэгжүүлж, “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөлтийг амжилттай эхлүүлэхыг батална гэв.
