Цөөн тоот үндэстний шилдэг кино үзүүлбэрийн нээлтийн ёслол Хөххотод боллоо
2017-07-31 16:14
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, Цөөн тоот үндэстний шилдэг киног дэлгэн үзүүлэх ажиллагааны нээлтийн ёслол 2017 оны 7 дугаар сарын 27-ны орой Хөххотод болж өндөрлөлөө.

Нээлтийн ёслолд Өвөр Монголын үндэстний киноны хөгжил, түүхэн ул мөр болон Цөөн тоот үндэстний кино үйлс нам төрийн бодлогын хайр халамжаар хөгжсөн явцыг бодитойгоор харуулсан байна. Нээлтийн ёслолд Хятад улсын сонин мэдээ хэвлэл радио кино телевизийн ерөнхий товчооноос Өвөр Монгол оронд 100 кино үзүүлэх машин бэлэглэжээ.

Дэдмаа, Бүрэнбаяр, Цэцэнгэрэл зэрэг ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид ая дуугаа өргөв. Энэ удаагийн үйл ажиллагаа нь 2017 оны 7 -р сарын 1-нээс 2017 оны 9-р сарын 30-ныг хүртэл явагдсан ба 100 гаруй шилдэг киног дэлгэн үзүүлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна.










Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
