"Хятад + Төв Азийн таван орон"-ы Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалт 05-р сарын 12-ны өдөр Шаньши мужийн Шиань хотод болж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хурлыг даргалав.

"Хятад + Төв Азийн таван орон" -ы гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалт өнгөрсөн оны долоодугаар сард болсон видео уулзалтын дараах анхны онлайн уулзалт юм. Хятадын цар тахал гарснаас хойш анх удаа олон талт гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж байна. Энэ жил Төв Азийн таван улс тусгаар тогтносны 30 жилийн ой тохиож байгаа юм. Ирэх жил Хятад болон Төв Азийн орнуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно.
Ван И:
- Түүхэн шинэ гарааны цэг дээр зогсож, бид ирээдүйн 30 жилд анхаарлаа төвлөрүүлж, цаг үеийн чиг хандлагад нийцсэн өөрийн онцлог шинж чанартай бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг тууштай судалж, харилцан амжилтад хүрсэн хамтын ажиллагааны хөгжлийн бүсийг бий болгож, Хятад, Төв Азийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгохыг онцолжээ.
