Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийн хүрээнд 09-р сарын 02-нд 2023 оны Хятадын цахим бизнесийн чуулган Бээжинд зохиогдсон байна.
Хятадын Худалдааны яамны албан тушаалтны танилцуулснаар, 2022 онд Хятад улсын дижитал эдийн засгийн цар хүрээ анх удаагаа 50 их наяд юанийг давж, ДНБ-ны 41.5 хувийг эзэлж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад маш эрчтэй хөдөлгөх хүчин болсон байна. сүүлийн жилүүдэд хятад улсын цахим бизнесийн салбарын инновац, хөгжлийг тууштай эрэлхийлж, цар хүрээ, чанар нь тасралтгүй дээшилж, холбогдох ажил төрлийн салбар 70 сая гаруй ажлын байр бий болгож, цахимаар явгадсан жижиглэнгийн худалдааны хэмжээ сүүлийн 10 жил дараалан дэлхийд тэргүүлсэн гэж мэдэгдлээ.
Энэ удаагийн чуулганаар бас 2023 онд шинээр нэмэгдсэн үндэсний цахим бизнесийн үлгэр жишээ 16 баазад хаяг хадах ёслол болсон бол одоогоор Хятад улс нийтдээ ийм 170 үлгэр жишээ баазтай болоод байна.
