Хятадын ШУА-аас саяхан сэтгүүлч мэдээлэхдээ, “COVID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш “Бүс ба зам”-ын олон улсын шинжлэх ухааны байгууллагын нэгдсэн холбоо буюу ANSO-гийн нарийн бичгийн газар тус холбооны гишүүд болон олон улсын түншүүд нь тахлын эсрэг тэмцэж буй Хятад улсыг зоригоор дэмжин, сайн сайхны ерөөл дэвшүүлснийг хүлээн авчээ.
“Бүс ба зам”-ын олон улсын шинжлэх ухааны байгууллагын нэгдсэн холбооны нарийн бичгийн газарт хандан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академи, Пакистаны Шинжлэх Ухааны Академи болон Африкийн Шинжлэх Ухааны Академи зэрэг “Бүс ба зам” -д нэгдсэн улс орон, бүс нутгийн гишүүн байгууллага, олон улсын түншүүд олон арга замаар эв санаа зориг нэмэн, сайн сайхны ерөөлөө дэвшүүлсээр байна. Энэ удаагийн тахлын эсрэг Хятадын Засгийн газар идэвхтэй үр ашигтай бодлого хэрэгжүүлж буйг талууд өндрөөр үнэлэн сайшааж, Хятадын Засгийн газар, ард иргэдтэй хамт байгаа бөгөөд дэмжиж буйгаа илэрхийлэн, Хятад улс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
