"Хамтдаа нийтлэг хэлээр ярьж, гар гараасаа хөтлөн чинээлэг нийгэмд дэвшин оръё" гол сэдэвт XXIIV удаагийн бүх Хятадын нийтлэг хэлийг түгээн дэлгэрүүлэх сурталчилгааны долоо хоногийн үйл ажиллагаа энэ сарын 14-ний өдөр эхлээд байна. Сурвалжлагч үйл ажиллагааны нээлтийн ёслолоос мэдээлсэнээр, одоогийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд нийтлэг хэлийг түгээмэлжүүлж дэлгэрүүлсэн нь 80.72 хувьд хүрсэн бол “Гурван орон гурван жөү”-гийн онц ядуу буурай газар орны нийтлэг хэлийг түгээн дэлгэрүүлсэн нь 61.56 хувьд хүрч байна.
Нээлтийн ёслол нь онлайн хэлбэрээр Бээжин, Өрөмч, Хэдиань гурван хотод нэгэн зэрэг боллоо.
Нийтлэг хэлийг түгээмэлжүүлэх долоо хоногийн үйл ажиллагааны хугацаанд онлайн цуврал сурталчилгаа өрнүүлэх юм байна. Тухайлбал, "Суралцлагын хүчирхэг улс" АПП-д нийтлэг хэлийг түгээмэлжүүлэх тухай асуулт хариулт гаргах, нийтлэг хэлийг түгээн дэлгэрүүлэх бүтээлч богино хэмжээний видеонууд ба бусад нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг гаргана. MicroBlog, Тикток зэрэг тавцан дээр цуврал онлайн сурталчилгааны ажлууд хийгдэж, олны үзэж сонсох дуртай хэлбэрээр нийтлэг хэлийг сурталчлан дэлгэрүүлэх юм байна. Мөн бүх улсын өнцөг буланд нийтлэг хэлийг түгээмэлжүүлэхээр ядуурлаас ангижруулах бодлого, мөн Хятадын шилдэг соёлыг уламжлан залгамжлах зэрэгтэй уялдуулан баялаг агуулгатай, олон хэв маяг бүхий ил тод онцлогтой цуврал үйл ажиллагаа өрнүүлэх болно.
