solongonews
Аргентин Хятадын компаниудтай төмөр замын хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2020-12-15 16:56
Аргентин Хятадын компаниудтай төмөр замын хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Аргентины Тээврийн яам, төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэг компани энэ сарын 11-ний өдөр Аргентины Ерөнхийлөгчийн ордонд Хятадын 3 компанитай төмөр замын хамтын ажиллагааны 4 гэрээ байгуулж, нийт 4.695 тэрбум ам.долларт хүрчээ.

Аргентины Ерөнхийлөгч Фернандез гарын үсэг зурах ёслолын үеэр Хятадын компаниудад Аргентины төмөр замын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэр өдөр Аргентины Ерөнхийлөгч Фернандезийн гэрч болж, талууд гэрээнд гарын үсэг зурав.

Үндсэн агуулга нь төмөр замын шинэчлэлт, вагон худалдаж авах гэх мэт агуулга багтаж буй. Аргентины Ерөнхийлөгчийн ордон хэвлэлийн бага хуралд мэдэгдэхдээ энэхүү хэлэлцээр нь Аргентинд 28000 ажлын байр бий болгож, 13 мужид үр өгөөжөө өгөх болно гэжээ.

Фернандез гарын үсэг зурах ёслолын үеэр Аргентин өргөн уудам газар нутагтай, төмөр замын найдвартай систем нь эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Аргентины төмөр замын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Хятадын компаниудад талархал илэрхийлье гэжээ.

Аргентины Зам тээврийн сайд Марио Меони хэлэхдээ, Хятадын компаниудтай хамтран ажиллах нь Аргентины ачааны төмөр замын системийг ихээхэн сайжруулна. Энэ бол Аргентины төмөр замыг өөрчлөх, шинэчлэх сайн эхлэл юм гэжээ.

Аргентины Зам Тээврийн сайд Марио Меони: Эдгээр төслүүд нь улс орныг бүхэлд нь холбож, ажлын байрны олон боломжийг бий болгож байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь маш чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Зарим гэрээ нэн даруй эхлэх болно. Заримд нь бэлтгэл хийх хугацаа шаардагдана, гэхдээ эдгээр нь Аргентины төмөр замын бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой юм гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл