solongonews
Эрүүл мэнд бол аз жаргалын үндэс - 2021
2022-01-19 16:35
2021 оны эргэцүүлэл

    Өдөр сар өдөт сум мэт өнгөрсөөр нэг л мэдэхэд бас нэгэн он алслан одож байна. Өнгөрсөн нэг жилээ эргээд харахад таны амьдралын хэв маяг эрүүл байсан уу?

2021 онд Хятад улс цар тахлын эсрэг 100 сая тун вакциныг тав хоногийн дотор хийж дуусгасан. Энэхүү “Хятадын хурд” дэлхий нийтийг гайхшруулсан юм.“Эрүүл Хятад”-ыг бүтээн байгуулах бодлого эрчимжиж, эрүүл мэндийн тухай шинжлэх ухааны мэдлэгийг сурталчлах өндөр давтамжтай, өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь “Хүн бүр өөрийн эрүүл мэндийг хариуцах хамгийн дээд хариуцлагатай хүн байх ёстой” гэсэн ойлголтыг ард түмний сэтгэлд шингээсэн. “Интернэт + эм эмнэлэг, эрүүл мэнд” төсөл нь хүүхдээ “зэрлэг” өсгөх байдлыг эцэслүүлж, стандартчилагдсан хөгжлийн үе шатанд орсон. Бүх иргэд нийтээрээ дасгал хөдөлгөөнд оролцох арга хэмжээ нь Олимп, Үндэсний спортын наадамтай дөрөө харшуулан эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн эрх илүү баталгаатай болсон.

2021 онд Хятадын эрүүл мэндийн ажил үйлс амжилт бүтээл сайтай байв. 2022 оны Бээжингийн Өвлийн олимп, Өвлийн паралимпын наадам дөхөж байгаа энэ үед мөс, цасан спортын төрлүүд бүх бүс нутгийн хэмжээнд эрчимтэй өрнөж байна. 2022 оноо Өвлийн олимпоор угтаж, эрүүл саруул амьдралыг хамтдаа өлгийдье.

    Хятадын хурд дэлхийг гайхшруулсан

“Ковид-19”-ийн эсрэг Хятадын вакцинжуулалт хэр хурдан байсан бэ?

“Ковид-19”-ийн эсрэг Хятадын вакцинжуулалт 100 сая тунгаас 200 сая тун хүртэл 25 хоног, 200 сая тунгаас 300 сая тун хүртэл 16 хоног, 300 сая тунгаас 400 сая тун хүртэл 9 хоног л зарцуулсан. 600 сая тунгаас 700 сая тунг ердөө тав хоногт л дуусгасан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар Хятад улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 2 тэрбум 684 сая 290 мянган тун “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хийж, нэг тэрбум 193 сая 466 мянган хүн хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаараа дэлхийд нэгдүгээрт жагссан байна.

Вакцинжуулалтын хурд сайн байсан төдийгүй, Хятадын “Ковид-19”-ийн эсрэг вакцины аюулгүй байдал ч баталгаатай байсан. Одоогийн байдлаар цар тахлын байдал ноцтой байгаа гадаадын орнуудад нэг тэрбум гаруй тун Хятадын вакцинаар иргэдээ вакцинжуулж, Хятадын дотоодод давхардсан тоогоор 2 тэрбум 600 сая гаруй тун вакцин хийлгээд байна. Вакцинжуулалтын явцад вакцины аюулгүй байдал сайн, сөрөг нөлөө багатай байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Дэлхий нийтийг гайхшруулсан вакцинжуулалтын “Хятадын хурд” нь Хятадын удирдлагын хүчирхэг цөм, шинжлэх ухаанч бодлого шийдвэрийн механизмтай салшгүй холбоотой. Мөн вакцины судалгаа, үйлдвэрлэлийн хүчирхэг чадавх, зохион байгуулах, дайчлах чадавх, ажлын ухамсар, хариуцлага сайтай эмнэлгийн ажилтнууд болон олон нийтийн ойлголт, дэмжлэгтэй салшгүй холбоотой.

Бүх иргэд хамтдаа хичээн зүтгэж, боломжтой бүхэн ухамсраараа вакцинд хамрагддаг л бол дархлааны хамгаалалтыг бэхжүүлэх зорилго тун удахгүй биелэх нь дамжиггүй.

    Эрүүл Хятадын төлөө бүгд хамтдаа

2021 онд спортын томоохон арга хэмжээнүүд үргэлжлэн хүмүүсийн сэтгэлийг догдлуулж байсан. Зуны олимпын наадамд Хятадын тамирчид эрч хүчтэй, зоригтой тэмцэж, 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл медаль хүртэж, маш сайн амжилт үзүүллээ. Олимпын наадам өндөрлөсний дараахан 14 дэх удаагийн спортын үндэсний наадам болж, Хятадын ард түмний спортын урам зоригийг дахин бадраав. Мөн тун удахгүй Бээжинд олимпын бамбар дахин дүрэлзэж, “300 сая хүнийг мөс, цасны спортод нэгтгэх” төсөөлөл аажмаар биелэх болно.

Тамирчид талбай дээр алдар нэрийн төлөө тэмцэж, талбайн гадна бие чийрэгжүүлэлтийн тухай шинжлэх ухаан, эрүүл амьдралын талаарх мэдлэгийг цахим ертөнцөөр сурталчлан дэлгэрүүлж, олон нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх “Од дасгалжуулагч” болж, ард иргэдийн бие чийрэгжүүлэлтийн ухамсар, урам зоригийг дайчилж байна. Улмаар өнөөдрийг болоход гэрийн гадна дотногүй шинжлэх ухаанч дасгал хөдөлгөөний тухай ойлголт, ухамсар улам олон хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэж байна.

Олимпын наадмын үеэр Төрийн зөвлөл “Бүх иргэдийн бие чийрэгжүүлэлтийн төлөвлөгөө /2021-2025он/”-г нийтэлж, цаашид иргэдийн бие чийрэгжүүлэлтийн өндөр түвшний хөгжлийг дэмжих, ард түмний бие чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн хэрэгцээг сайтар хангах зэрэг тал дээр зохицуулалт хийсэн байна.

Уралдаан тэмцээнээр иргэдийн бие чийрэгжүүлэлтийн сонирхлыг өдөөх хөшүүрэг болгож, спортын томоохон арга хэмжээнүүдийг ашиглан иргэдийн бие чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү гүнзгий, өргөн хүрээнд сурталчиллаа. Илүү олон хүнийг биеийн тамирын дасгалд оролцуулж чадварлаг иргэдийн эрүүл мэнд илүү сайн баталгаажиж чадна.

    Эрүүл мэндээ хамтдаа бүтээхүй

Ард түмний эрүүл мэнд бол үндэстний хөгжил цэцэглэлт, улс орны баян хүчирхэг байдлын чухал бэлгэ тэмдэг бөгөөд урьдчилан сэргийлэлт нь хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй эрүүл мэндийн стратеги юм.

2019 оны 06-р сард Төрийн зөвлөл “Эрүүл Хятад”-ыг байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн, 15 тусгай арга хэмжээг төлөвлөж гаргасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Эрүүл Хятад”-ыг байгуулах үйл ажиллагааны бодлогын механизмыг тасралтгүй төгөлдөржүүлэн, нийт ард түмний эрүүл мэндийн мэдлэгийн түвшин тасралтгүй дээшилж, 2020 онд иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийн түвшин 23.15 хувьд хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.09 пунктээр нэмэгдсэн байна. 2020 онд Хятад улсын хэмжээнд жирэмсэн эх, төрөлтөөр эндэх тохиолдол 0.0169 хувь болон буурч, нялхсын эндэх тохиолдол 0.54 хувь болж буурсан байна.

AED-ийн хэрэглээг идэвхтэй сурталчлах, хорт хавдрыг эрт оношлон эмчлэх, оршин суугчдын илүүдэл жин, таргалалтын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр 2021 онд “Эрүүл Хятад” арга хэмжээг дэмжих зөвлөл 21 зурвас чухал ажлыг тодорхойлсноор “Эрүүл Хятад” арга хэмжээний ахиц хурдассан байна. Эрүүл мэндийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй шинэчлэн сайжруулж, олон нийтийн сэтгэл тавьж байгаа асуудалд идэвхтэй хариу өгнө. Эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдлэгийг өндөр давтамжтай, өргөн хүрээнд сурталчлан, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил ялалт байгуулахад хүчтэй дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд, нөөцийн мэдээллийн санг байгуулна. Улмаар орон нутгуудад эрүүл мэндийн шинжлэх ухааныг сурталчлах өрнөл гарч, “Хүн бүр өөрийн эрүүл мэндээ хариуцах хамгийн дээд хариуцлагатай хүн” гэдэг ойлголтыг хүмүүсийн сэтгэлд суулгаж байна.

     Ахмад настнуудаа аз жаргалтай байлгая

Хүн амын хөгшрөлт бол нийгмийн хөгжлийн чухал чиг хандлага, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн чухал илрэл. Мөн Хятад улсын ирээдүйн нэлээд урт хугацааны үндсэн нөхцөл байдал юм. Улсын долоо дахь удаагийн хүн амын тооллогын дүнгээс харахад Хятад улсын 60 ба түүнээс дээш насны хүн ам 264 саяд хүрч, нийт хүн амын 18.7 хувийг эзэлж байна.“14 дүгээр таван жил”-ийн хугацаанд энэ тоо 300 саяыг давах төлөвтэй байгаа нь Хятад улсын хүн амыг хөнгөн зэргийн хөгшрөлтийн үе шатнаас дунд зэргийн хөгшрөлтийн үе шатанд оруулах болно.

Өтөл насаа аз жаргалтай өнгөрүүлэх нь өндөр настан хүн бүрийн хүлээлт. Мөн гэр бүл бүрийн анхаарал тавьж буй асуудал юм. Хятад улсын хүн амын хөгшрөлтөд үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь улс орны ерөнхий хөгжил, олон зуун сая ард иргэдийн аз жаргал, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдалтай холбоотой байж, орчин үеийн социалист улсыг бүрэн хэмжээнд байгуулахад асар их ач холбогдолтой асуудал юм.

     Хүн амын хөгшрөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах үндэсний стратегийг хэрэгжүүлэн, ахмад настны хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ цаг эриний хүн амын хөгшрөлттэй холбоотой ажлыг эрчимжүүлэх тухай ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн санал”-ыг сүүлийн өдрүүдэд албан ёсоор нийтэлсэн байна. “Санал”-д ахмад настны хэрэгцээг хангах ба хүн амын хөгшрөлтийн асуудлыг уялдаатай шийдвэрлэх, ахмад настны асрамжийн үйлчилгээний тогтолцоо, ахмад настны эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох, ахмад настны нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настнуудад ээлтэй нийгмийг бий болгох, “буурал үстэй” эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэх зэрэг тал дээр шаардлага, багц арга хэмжээг дэвшүүлэн, шинэ эрин үе дэх хүн амын хөгшрөлттэй холбоотой ажлын чанартай хөгжлийг дэмжихэд зөв чиг хандлагыг зааж өгсөн байна.

    Хөгжлийг дүрэмжүүлж, чанар, үр ашгийг дээшлүүлсэн

2018 оны эцсийн байдлаар Хятад улсын хэмжээнд 100 гаруй интернэт эмнэлэг байсан бол 2020 оны эцэс гэхэд 1100 гаруй болсон төдийгүй, 2021 оны эхний хагаст 500 орчим эмнэлэг шинээр нэмэгдсэн байна. 100-аас 1600 гаруй болсон нь сүүлийн гурван жилийн Хятадын интернет эмнэлгийн өсөлтийн хурд юм.

“Ковид-19”-ийн хугацаанд цахим оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нь өвчтөнүүдийн эмнэлгийн үйлчилгээний хэрэгцээг хангах, хавьтал халдварыг бууруулах зэрэг тал дээр идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. “Интернэт + эм эмнэлэг, эрүүл мэнд” төслийн эрчимтэй хөгжлийн үе шатыг эхлүүлсэн байна.

“Интернэт+ эм эмнэлэг, эрүүл мэнд” төслийг илүү чанартай, стандартчилсан үйлчилгээгээр хангахын тулд үндэсний холбогдох албан байгууллагууд дараалан цуврал бодлого гаргаж, улаан шугам, доод цэгийг тодорхой болгон, тухайн салбарыг хөгжлийн дагуу стандартчилах, стандартчилахын дагуу хөгжих замд чиглүүлж байна. “Зэрлэг” өсөлтийн байдлыг эцэслүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэн, “Интернэт + эм эмнэлэг, эрүүл мэнд” төслийг стандартчилагдсан, өндөр чанартай хөгжлийн үе шатанд хүргэх нь ард түмний сайн сайхан амьдралын төлөөх шинэ хүсэл хүлээлтийг илүү сайн биелүүлэх болно.

    Хүйсийн тэгш байдал, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө

“Гэр бүл бол хамгийн жижиг улс, улс бол мянга түмэн гэр бүл” юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бол олон зуун сая гэр бүлийн чухал гишүүд бөгөөд илүү сайн сайхан амьдралыг бүтээн байгуулж хамтдаа эдлэх, орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоох чухал хүч юм. Долоо дахь удаагийн хүн амын тооллогын дүнгээр Хятад улсын эмэгтэй хүн ам өдгөө 688 саяас давж, 0-17 насны хүн ам 298 сая орчим байгаа нь нийт хүн амын 2/3 орчим хувийг эзэлж байна.

Хятад улс эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг дээд хэмжээгээр чухалчилдаг. 2021 оны 09-р сард “Хятад улсын эмэгтэйчүүдийн хөгжлийн үндсэн хөтөлбөр /2021-2030 он/”, “Хятад улсын хүүхдийн хөгжлийн үндсэн хөтөлбөр /2021-2030 он/”-ыг нийтэлсэн. Эдгээр хоёр хөтөлбөр нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн баталгаа болон халамж зэрэг салбарын эргэн тойронд хүйсийн тэгш байдлын үндэсний бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж, эмэгтэйчүүд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах болон удирдах түвшинд оролцоход тэгш эрх эдлэхийг баталгаажуулан, эрэгтэй, эмэгтэй ажилчид ижил түвшний цалин авах журмыг бүрэн хэрэгжүүлж, гэр бүл, эмэгтэйчүүдийн цогц хөгжлийг дэмжсэн олон нийтийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байна. Мөн хүүхдийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримталж, гэр бүл, сургууль, нийгэм, цахим сүлжээгээр хүүхдийг хамгаалахад анхааран, албан журмын боловсролыг боловсролын хөрөнгө оруулалтын нэн тэргүүний зорилт болгож, хүүхдийн ёс суртахуун, оюун ухаан, бие махбодь, гоо үзэсгэлэн, хөдөлмөр зэргийг хамарсан цогц хөгжлийг дэмжинэ гэж тусгасан байна.

Зураг 1: Аньхүй мужийн Хэфэй хотын олон нийтийн хоол тэжээл, эрүүл мэндийн тухай шинжлэх ухааныг сурталчлах анхны төвд хоол тэжээлийн мэргэжилтэн хүүхдүүдэд эрүүл хоол хүнс хэрхэн сонгох тухай тайлбарлаж буй нь /06-р сарын 11-ний өдөр/

Зургийг: ЛИ БӨ

Зураг 2: Жэжян мужийн Тайжөү хотын Шянь Жюйшяний Чинфэн цэцэрлэгт хүрээлэнд иргэд сагсан бөмбөг тоглож буй нь /08-р сарын 08-ны өдөр/

Зургийг: ВАН ХУАБИНЬ

Зураг 3: Аньхүй мужийн Хэфэй хотын Лү Ян дүүргийн Линь Дянь гудамжны олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төвд хүүхдүүд эцэг эхийнхээ хамт “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэж буй нь /11-р сарын 05-ны өдөр/

Зургийг: ЖАО МИН

Зураг 4: Тяньжинь хотын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат Нэгдсэн эмнэлэгт эмч нар өвчтөний дүрс бичлэгийн шинжилгээний хариуг компьютерээр дамжуулан судлан хэлэлцэж буй нь /12-р сарын 14-ний өдөр/

Зургийг: ЛИ РАНЬ

Зураг 5: Сичуань мужийн Ибин хотын Шюй Жөү дүүргийн Жао Чан гудамжинд байрлах нэгэн хороололд сайн дурынхан иргэдэд зориулан эрүүл мэндийн шинжлэх ухааны мэдлэгийг сурталчлах, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийх үйл ажиллагаа зохион байгуулж буй нь /12-р сарын 05-ны өдөр/

Зургийг: ЛАНЬ ФЭН

Зураг 6: Гуйжөү мужийн Сүй Ян шяний Ванцао суурингийн эмнэн сувилах төвд эмнэлгийн ажилтнууд ахмад настнуудын эрүүл мэндийн үзлэг хийж буй нь /11-р сарын 07-ны өдөр/

Зургийг: ВАН ЧАН-ЮЙ

Жэжян мужийн Ханжөү хотын Чүнь-Ань шяний Сувдан талбайд хүмүүс 13 дахь удаагийн “Бүх иргэдийн бие чийрэгжүүлэлтийн өдөр”-ийг угтан бодибилдингийн дасгал хийж буй нь /08-р сарын 08-ны өдөр/

Зургийг: ВАН ЖЯНЬЦАЙ

Зохиогч: Нийтлэлийг: ВАН МЭЙХУА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл