solongonews
МИАТ компани “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоцыг түрээслэхээр боллоо
2017-03-28 13:09
“Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ компани “Boeing 737 Max 8” загварын хоёр ширхэг шинэ онгоцыг түрээсээр авах гэрээг “Boeing” болон “Avolon” компаниудтай хамтран байгуулжээ.

Гэрээний дагуу “Boeing 737 Max 8” загварын 2 шинэ онгоцыг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон тухай компанийн зүгээс нь мэдээллээ.

МИАТ ТӨХК АНУ-ын “Boeing” компанитай анх 2011 онд гурван шинэ агаарын хөлөг авах гэрээ байгуулжээ. Үүний дагуу эхний онгоц болон “Boeing 767 300er” хөлгийг 2013 онд хүлээн авч байсан бөгөөд харин үлдсэн 2 онгоцыг 2019 онд авахаар тохиролцсон байна.

Эдийн засгийн хүндрэлтэй буй энэ үед агаарын хөлөг худалдан авах нь компанийн санхүүд нэмэлт ачаалал учруулах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тиймээс “Boeing” компанитай хийх худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулж шинэ хөлгүүдийг шууд худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах тохиролцоо хийж гурван тал хамтарсан гэрээ байгуулжээ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл