solongonews
Хятад-Казахстаны хөдөө аж ахуй шинжлэх ухааны хамтарсан лаборатори ашиглалтад оров
2021-04-19 11:53
Казахстаны Засгийн газраас Хятад-Казахстаны хөдөө аж ахуй шинжлэх ухааны хамтарсан лабораторид итгэмжлэлийн гэрчилгээ гардуулав.

Хятад, Казахстаны хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хамтарсан лаборатори саяхан Казахстан улсын Худалдаа, интеграцын яамнаас олгосон магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авч, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Казахстаны С.Сейфуллин Хөдөө аж ахуй, технологийн их сургуулийн Мал эмнэлэг, мал аж ахуйн технологийн салбарын захирал Абдрахманов хэлэхдээ:

- Хятад-Казахстаны хөдөө аж ахуй шинжлэх ухааны хамтарсан лаборатори Казахстаны Худалдаа, интеграцын яамнаас олгосон магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсны дараа Казахстан улсад үхэр, хонь, адууны халдварт өвчний лабораторийн судалгааг хийж болох бөгөөд цаашид гахай, шувууны өвчний судалгааг хийн, хүнсний чанарын баталгаажуулалтад хамрагдах мэргэшлийг авахаар төлөвлөж байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл