solongonews
Хятадын тарифын ерөнхий түвшинг 7.4 хувь болгон бууруулжээ
2021-11-29 15:56
Хятадын тарифын ерөнхий түвшинг 7.4 хувь болгон бууруулжээ.

2001 оны 09-р сарын 17-нд Женевт ДХБ-ын Хятадын ажлын хэсгийн XVIII хурлаар Хятад улс ДХБ-д элсэх тухай хуулийн баримт бичгийг баталж, Хятад улс ДХБ-д элсэх тухай хэлэлцээ албан ёсоор өндөрлөв. "ДХБ"-д элсэн орох үеийн тарифын хөнгөлөлт үзүүлэх бүх амлалтаа хэрэгжүүлсний дагуу 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө тарифын ерөнхий түвшинг 15.3 хувиас 9.8 хувь болгон бууруулах ёстой юм байна.

2002 оноос Хятад улс импортын татварыг жилээс жилд бууруулж эхэлсэн. Зөвхөн 2002 онд л гэхэд 5300 гаруй нэр төрлийн барааны импортын татварыг эрс бууруулж байсан бол 2005 онд 900 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг бууруулж, нийт тарифын төвшин тухайн онд буураад 9.9 хувьд хүрсэн байна. Үүнээс хойш автомашин болон түүний эд ангиудын тарифын хувь хэмжээг дараалан бууруулж, автомашины салбарын татварыг хөнгөлөх үүргээ биелүүлсэн юм. 2010 оны 01-р сард шинэ гүзээлзгэнэ зэрэг 6 төрлийн татварын импортын тарифыг бууруулсны дараа, Хятад улсын нийт тарифын түвшин 9.8 хувь болж буурсан нь тарифыг бууруулах амласан үүргээ биелүүлсэн явдал болох юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл