Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн зохион байгуулсан “ Хятадын хөгжлийн дээд уулзалтын 2018 оны хурал” Бээжинд болж байна. “Нэг бүс нэг зам” санаачилга даяарчлалын шинэ хөдөлгөх хүч юм. Ирээдүйд "Нэг бүс, нэг зам" санаачлалын санхүүгийн дэмжлэгийг шинэчилж, хүртээмжтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр дамжуулж, хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулах болно гэж гадаад дотоодын улс төрч, бизнесийн төлөөлөгчид илэрхийлжээ.
Дэлхийн топ 500 компанийн 80 гаруй гүйцэтгэх захирал, олон улсын байгууллагын албаны хүн, эрдэмтэн судлаач нарын хэдэн арван хүн, Хятадын муж яамны зэрэглэлийн 60 гаруй өндөр албан тулаалтан хуралд оролцжээ.
Хятадын цахилгаан эрчим хүчний байгуулалтын группийн ТУЗ-ийн дарга Янь Зи-Юн: “Нэг бүс нэг зам” санаачилга дэд бүтцээр холбогдохыг ахиулж, шинэ хэрэгцээг бий болгох болохоор шинэ хөдөлгөх хүчийг бүрэлдүүлж, эдийн засгийн даяарчлалын хөгжлийг дэмжих болно гэж үзсэн байна.
“Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт урт хугацааны, тогтвортой санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг зохицуулж чадах эсэх нь ч олны ярилцах халуун цэгийн асуудал байлаа. Хятадын банкны даатгалын хяналт удирдлагын хорооны орлогч дарга Ван Жаошин танилцуулахдаа: “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш, Хятадын хөрөнгө оруулалттай банк “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын 2600 төсөлд оролцож, олгосон зээлийн хэмжээ нь давхардсан тоогоор 200 тэрбум гаруй ам.доллар хүрч, голдуу зам тээврийн дэд бүтцийн байгуулалт, эрчим хүчний нөөц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, экспортын салбарт зарцуулсан гэжээ.
Их Британийн Прудентиа группийн гүйцэтгэх захирал Майкл А.Уэллс: “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт бол эдийн засгийн асар том төсөл учраас даатгалын сан ч идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжтой гэжээ.
