solongonews
Мөдөөдлөө биелүүлэх аян хятадаас эхэлсэн
2023-11-30 11:34
Амирис бол Бразил охин. Хятад хэлийг анх өөрөө сурч эхэлснээс аваад өнөөдөр Хятадын соёлын биет бус өв болох Жин Дүн хэнгэргийг өвлөн залгамжлагчийн шавь болсон түүний “Хятадтай учирсан” түүх хятад уур амьсгалаар дүүрэн байдаг.

   Тэд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Хятадад ирсэн, мөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө Хятадад үлдэхээр шийдсэн. Гадны иргэн анх удаа Хятадтай “учрах”-аараа ямар гайхалтай учрал тохиол төрдөг бол? “CRI News Radio” төвөөс гадны иргэдийн “Хятад”-тай танилцсан “анхны учрал”-ыг сурвалжлах зорилгоор “Хятадтай анх учрахад” тусгай нэвтрүүлгийг төлөвлөн хийсэн байдаг.

   Амирис бол Бразил охин. Хятад хэлийг анх өөрөө сурч эхэлснээс аваад өнөөдөр Хятадын соёлын биет бус өв болох Жин Дүн хэнгэргийг өвлөн залгамжлагчийн шавь болсон түүний “Хятадтай учирсан” түүх хятад уур амьсгалаар дүүрэн байдаг.

   - Хятад хэл миний амьдралд орж эхэлсэн тэр жилийн 05-р сард миний амьдрал цээнэ цэцэг мэт бадамлан дэлгэрсэн гэж Амирис дурсан ярьлаа.

   Бразилийн Франка хотоос ирсэн Амирис одоогоор Нанькай их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байна. Амирисын хэлсэнчлэн түүний анх “Хятад”-тай учирсан түүх цээнэ цэцэг ид дэлгэрсэн тавдугаар сард болсон байлаа.

   - Ахлах сургуульд сурдаг байсан үеийн нэгэн үдээс хойш би коридорт алхаж явахдаа манай сургуулийн нэгэн хятад багшийн хичээл зааж байхыг санамсаргүй харсан юм. Тэр багшийн хар самбар дээр хятад үсэг бичиж байх нь надад маш нууцлаг, үзэсгэлэнтэй санагдсан. Хүнтэй их найрсаг харьцдаг тэр багш миний уулзсан анхны хятад хүн байсан юм. Түүний намба төлөв, сайхан инээмсэглэл нь хүмүүсийг өөртөө татаж, түүнтэй танилцаж, ойр дотно байх хүсэл төрүүлдэг. Олон олон оюутан түүний хичээлд суух дуртай байсан бол би ч ялгаагүй тэдний нэг нь болсон юм. Тэр үеэс л би хятад хэл, хятад соёлыг сонирхох болж, хятад хэл сурч эхэлсэн нь миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм гэж Амирис ярьлаа.

  Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх шаргуу хичээл зүтгэл нь Амирист бас бус амжилт авчирч, Хятад хэл бие даан суралцахаас эхлээд Күнзийн институтын шилдэг оюутан болсон төдийгүй, Нанькай их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдан, 2018 оны 09-р сард Бразилаас Хятад улсад ирж, Нанькай их сургуульд “Хятадын мөрөөдөл”-ийнхөө шинэ аяллаа эхлүүлжээ. Амирис энэ тухай ярихдаа:

   - Хятадад суралцах болсон нь миний хувьд маш их баяртай явдал байсан. Миний мөрөөдөл эцэстээ биеллээ гэж хэлэхээсээ илүү миний мөрөөдлийн аян эндээс эхэлсэн гэж хэлж болно гэж ярьлаа.

   Амирис хэдийгээр гадаад хүн боловч Хятадын соёлын биет бус өв болох Жин Дүн хэнгэргийн дууг маш тод уугуул хэв намбатай дуулдаг. Жин Дүн хэнгэрэг нь үглэж дуулахыг хөгжмийн зэмсэгтэй хослуулсан Хятадын умард бүс нутгийн өвөрмөц урлагийн хэлбэр юм. Анх энэ төрлийн урлагтай танилцахдаа л маш дотно мэдрэмж төрж, ихэд сонирхож эхэлсэн тухайгаа ярьсан бөгөөд их удалгүй тэрээр багш урьж, энэхүү урлагийн чиглэлээр суралцан, Жин Дүн хэнгэргийн биет бус өв залгамжлагчийн шавь болжээ.

   Амирис тайзан дээр гарч дуулах бүртээ Хятадын уламжлалт хөгжмийн зэмсэг ба үглэж дуулах урлагийн ид шидийг мэдрээд зогсохгүй дорно болон өрнө дахины соёлуудын уялдаа холбоог мэдэрдэг байна. Тэрээр энэ тухайгаа:

   - Бразилд бас хэнгэрэг бөмбөр байдаг. Манай Бразилын хэнгэрэг бөмбөр бол багт наадмын үеэр сонсоод л бүжиглэх хүсэл төрдөг хөнгөн хөг аялгуутай. Харин Жин Дүн хэнгэрэг бол эелдэг дотно сонсогддог, чимээгүйхэн сонсож сонирхох хүслийг төрүүлдэг. Энэ нь яг л Хятадын олон соёлын адил бидний дурдатгалыг хөврүүлж, зүрх сэтгэлд хүрдэг увидастай. Багшаа даган олон газарт хүрч тоглолт хийнгээ хятадын зан заншлыг ойлгох, хятадын амьдралын хэв маягтай танилцах, жинхэнэ хятад соёлыг мэдрэх олон боломжийг надад олгосон юм гэж ярьлаа.

   Амирис гудамж сүлжиж, хятадын хамгийн жинхэнэ амьдралыг мэдрэх дуртай. Ялангуяа, Хятадын янз бүрийн зах дээр очиж, “лууван, төмс”-ний дундаас хятад иргэдийн амьдралын үнэн бодитой, борогжуун төрхийг мэдрэх дуртай.

   - Би захаар хэсэх дуртай. Хятад хүний амьдрал хэрхэн өрнөж байдгийг мэдэхийг хүсвэл амьд зах зээлд ирээд харахад л болно. Учир нь хятадын хамгийн жинхэнэ амьдрал “лууван, төмс”, “хоол хүнс”-нд нуугдаж байдаг гэж тэрээр ярьсан юм.

   Түүнчлэн Хятадын ард түмэн ядуурлаас ангижирч, баяжихын тулд үнэнхүү шийдвэр төгс, шаргуу хөдөлмөрлөж байгааг Амирис гүнээ мэдэрч байлаа. Тэрээр:

   - Хятад улс “Байгалийн бүх зүйлтэй зохицон, уул устайгаа сэтгэл нэгтгэн хамтдаа орших” хөгжлийн замыг олсон. Хятадын засгийн газар чин үнэнчээр ард иргэдийнхээ төлөө аз жаргалыг эрэлхийлж байна гэж хэллээ.

   - Би нэг удаа Тяньжинь хотын Да Дү Жуан тосгонд очсон. Тэр тосгонд өмнө нь авто машины сэлбэг үйлдвэрлэдэг жижиг үйлдвэр олон, тосгоны орчин их л тааруу байсан гэж би сонссон юм. Хожим нь тосгоны дарга нарын удирдлага дор хулуу тарьж эхэлсэн байна. Мексикийн хулуу, жижиг хулуу, ялангуяа “Тяньжиний хошуу” гэх сонирхолтой өвөрмөц хулуу зэргийг тарьж, түүгээрээ үйлдвэрлэж борлуулсан бүтээгдэхүүн нь маш их алдаршсан аж. Учир нь Хятад хэлэнд хулуу гэдэг ханз “Фүлү /буян хишиг/” гэх ханзтай ойролцоо дуудлагатай байдгаараа эд баялаг, аз жаргалын бэлгэдэл болдог. Тосгоны иргэд маш найрсаг бөгөөд тэдний царайнаас омог зориг, тэмцлийн үзэл баримтлал мэдрэгддэг. Хятадын засгийн газар үнэхээр мундаг, тэд үргүй газрыг ногоон болгож чаддаг нь ард түмэнд үнэхээр их тус болж байдаг гэж Амирис сэтгүүлчид хандан ярьлаа.

   Амирис мөн сайн дурын багшийн хувиар Ганьсү мужийн Жуан Лан шяньд хүрч, Хятадын хөдөө орон нутгийн сэргээн хөгжүүлэлтийн хүрээн дэх хөдөө орон нутгийн суурь боловсролын ажилд оролцож байсан удаатай. Тэрээр энэ тухайгаа:

   - Хүүхдүүдийн сониуч нүднээс би өөрийнхөө бага насыг харж, соёл иргэншил хоорондын уялдаа холбооны жинхэнэ утга учрыг мэдэрч байсан. Намайг анх Хятадад сурч байхад Күнзийн институтын хятад хэлний багш манай сургуульд ирж, хятад соёлыг танилцуулсан тэр үе миний санаанд орсон юм. Тэр үед хятад багш намайг Хятадад суралцахад нөлөөлсөн бол өнөөдөр би эдгээр хүүхдүүдэд дэлхийн тухай мэдэхэд нь нөлөөлөх ээлж ирсэн. Энэ бол соёлын солилцоо, уламжлал залгамжлал гэж би боддог. Бид бие биенээ үнэлж, хамтдаа хөгжил дэвшилд хүрэх ёстой. Үүнийг хятадууд “Соёл иргэншлийн харилцан судалгаа” гэж нэрлэдэг гэж ярьлаа.

   Амирисын хувьд Хятадад суралцсан 5 жил нь бүрэн дүүрэн, утга учиртай байсан. Цаашид Хятадад үргэлжлэн сурч, судлах бөгөөд өөрийнхөө үйлдлээр Бразил, Хятадын нөхөрлөлд өнгө нэмэрлэх болно.

    - Би Хятадад ирээд их зүйлийг сурсан. Хятадын түүх, соёл, хятадын үзэл баримтлал зэрэг бүх зүйл миний нүдийг нээж, надад олон үнэнийг заасан. Надад мөн сурах зүйл их бий. Мөрөөдөл минь дөнгөж л эхэлж байна. Ирээдүйд юу ч хийсэн би Хятадтай холбоотой зүйлсийг хийж, Хятад, Бразилийн нөхөрлөлд өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгтээ итгэлтэй байна гэж Амирис итгэл дүүрэн ярьлаа.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл