solongonews
Хөдөө аж ахуйд хүн хүчийг орлон тариалах туршилт хийж байна
2018-06-03 21:35
Хөдөө аж ахуйд хүн хүчийг орлон тариалах туршилт хийж байна

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж, жолоочгүй автомашин олны  анхаарлыг татахын хэрээр дараачийн шатанд хөдөө аж ахуйн машин механикийг "жолоочгүй болгох" дэвшил гарч болзошгүй байна. Жолоочгүй тариалангийн машин  Хятад улсад, мөн дэлхийн хөдөө аж ахуйд асар их өөрчлөлт хийх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам зэрэг байгууллагын удирдлагаар Хятадын Машины мэдээлэл үйлчилгээний үйлдвэрлэлийн  хэрэглээний холбоо, Жянсү мужийн Шинхуа хот хамтран зохион байгуулсан Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүх явцыг хүнийг орлон хийх анхны туршилт 2-нд Шинхуа хотод боллоо. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд хянан байцаагч Ван Жянь-Юй: Мэдрэгчийг уялдаатай болгох, нарийвчилсан удирдлага, хиймэл оюун ухаан,  үүлэн тооцоолол, их өгөгдөл зэрэг технологи өргөнөөр ашиглагдахын хэрээр  уламжлалт хөдөө аж ахуйн тариалалтын салбарын дижилтал, автомат, сүлжээний болох  явдал урагштай ахиж байна гэжээ.

Тэрээр: Хятад улс хүнсний үйлдвэрлэлээр  олон жил дэлхийд тэргүүлж буй боловч ажиллах хүч хөгшрөх, үйлдвэрлэлийн үр ашиг  тааруу, бохирдол үүсгэдэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртөг бага зэрэг асуудалтай тулгарч байна. Тэргүүний цахим мэдээллийн технологи, уламжлалт тариалангийн машины технологийн уялдааг ахиулж, Хятадын хөдөө аж ахуйн машин,  тоног төхөөрөмжийн технологийн инновац, шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлага тулгамдаж байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл