Өвөр Монголын Үндэстний Зан Үйлийн Нийгэмлэгийн гишүүн, хадны зураг, чулуун соёлын судлаач, угсаатны зүйн зан үйлийн судлаач, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор, Шилийнгол аймгийн Утга урлагийн нийгэмлэгийн тэргүүлэгч, Сөнид зүүн хошууны УТЗЗ-ний дэд дарга асан Д.Цагаан багшийн туурвин бичсэн “Монгол хүний язгуур тоглоом-Шагай” ном нь арван нэг дэх удаагийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны урлагийн “Сараана” шагналыг хүртэж, уламжлалт тоглоомын соёлоороо Сөнид нутгийн алдрыг дахин олон түмэнд алдаршууллаа.
180 мянган үсэгтэй тус номыг 2013 оны 7 дугаар сард Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооноос хэвлүүлэн тарааж, монгол хүний язгуур тоглоом-Шагайн соёлын төрөл зүйл, тоглох арга барил, дүрэм горим, шагайн тоглоомын соёл заншил зэрэг агуулгаар гол болгож, нийгмийн түргэн хөгжилд үндэстний зан заншил орхигдон гээгдэж байгаад хандуулж, хойч үедээ үндэстний язгуур соёлоо уламжлан хөгжүүлэхэд олдошгүй бор материалыг хангалаа.
