solongonews
Сербийн Сангийн сайд Хятад улсын вакцин тариулав
2021-01-20 16:29
Сербийн Сангийн сайд Хятад улсын вакцин тариулав.

19-нд Сербийн Сангийн сайд Лонкар Хятадын үндэсний эм бэлдмэлийн компаниас үйлдвэрлэсэн шинэ коронавирусний вакциныг тариулж, тус улсад Хятадын вакциныг тариулсан анхны хүн болсон байна.

Сербийн засгийн газрын вэб сайтаас нийтэлсэн мэдээний дагуу тус өдөр Лонкар нийслэл Белград хотын хурал үзэсгэлэнгийн төв дэх вакцин тарих цэгт шинэ коронавирусний вакцин тариулсан байна.

 Вакцин тариулсны дараа Лонкар хэлэхдээ: Хятад улсын вакцин бол Серби улс хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн шинэ коронавирусний эсрэг гурван төрлийн вакцины нэг байж, аюулгүй мөртөө үр ашигтай вакцин юм гэжээ. Тэрээр иргэд шинэ коронавирусний вакцин тариулахыг уриалж, вакцин тариулах бол Серби улс шинэ коронавирусний  халдвартай тэмцэх цорын ганц арга зам юм хэмээн илэрхийлжээ.

Сербийн эм бэлдмэл болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас холбогдох баримт бичиг хийгээд шинжлэх ухааны гэрч баримтад үнэлгээ хийсний дараа Хятадын үндэсний эм бэлдмэлийн компаниас үйлдвэрлэсэн шинэ коронавирусний вакцины чанар чансаа, үр ашигт чанар хийгээд аюулгүй чанарыг тогтоож, тус оронд энэ төрлийн вакциныг хэрэглэхийг 18-нд батлан зөвшөөрсөн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл