solongonews
Беларусь улс эх орны дайны ялалтын 76 жилийн ойгоо тэмдэглэв
2021-05-10 10:09
Беларусын Ерөнхийлөгч Лукашенко 05-р сарын 09-ний өдөр Минск хотноо болсон Ялалтын баярыг тэмдэглэх арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

   Аугаа их эх орны дайны ялалтын 76 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх зорилгоор Беларусь даяар 09-ний өдөр янз бүрийн дурсгалын арга хэмжээ зохион байгуулав. Тухайн өдөр Беларусын засгийн газар нийслэл Минск хотын төвд байрлах Ялалтын талбайд томоохон жагсаал хийсэн байна. Засгийн газрын албан тушаалтнууд Дэлхийн 2-р дайны ахмад дайчид, нийгмийн бүхий л салбарын төлөөлөгчид эх орны дайнд амь үрэгдсэн баатруудад хүндэтгэл үзүүлэн, Ялалтын хөшөөнд цэцэг өргөв.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл