solongonews
Хятадын 115 ААН дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн жагсаалтад оржээ
2017-07-21 16:32
АНУ-ын “Fortune” сэтгүүл энэ сарын 20-ны орой 2017 оны дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийг нэрлэсэн байна.

        Энэхүү жагсаалтад Хятадын аж ахуйн нэгж үргэлжлэн нэмэгдсээр 115-д хүрч, өнгөрсөн оны   мөн үеийнхээс 5-аар нэмэгджээ. Ингэснээр тус жагсаалтад орсон аж ахуйн нэгжийн  тоогоор дараалан АНУ-ын дараа хоёрдугаар байранд орсон байна. Хятадын аж ахуйн нэгж тус жагсаалтад 14 жил   дараалан нэмэгджээ. Аньбан даатгалын компани, Алибаба, Tencent зэрэг  Хятадын 10 аж ахуйн нэгж анх удаа энэхүү жагсаалтад орсон байна. Жагсаалтад шинээр орсон компаний ихэнх нь худалдааны компани буюу гурван компани орсон  байна. Би Гүйюань компани бол шинээр жагсаалтад орсон цорын ганц үл хөдлөх  хөрөнгийн компани юм.

Энэхүү жагсаалтад орсон компаниудын харьяаллаар тооцоолбол АНУ-ын 132, Японы 51 аж ахуйн нэгж байна. Эхний тавд орсон аж ахуй нэгж нь Вал-Март компани 485 тэрбум  873 сая ам.долларын орлогоор дөрвөн жил дараалан эхний байранд жагсаж, 2-4-р Хятадын  цахилгаан сүлжээ компани, Sinopec Group, Хятадын нефть байгалийн хийн корпораци  буюу CNPC орсон байна. Японы Toyota авто машин 5-рт жагсав.

Алибаба, Tencent зэрэг аж ахуйн нэгжүүд, мөн өнгөрсөн онд Жиньдүн компани уг жагсаалтад орсноор  дэлхий интернэтийн үйлчилгээний компаниудад Хятадын болон Америкийн компани тус   тус тал хувийг эзэлжээ. АНУ-ын Amazon, Google, Glphgbet тэрчлэн энэ онд шинээр  энэхүү жагсаалтад орж байгаа олон нийтийн харилцааны Facebook болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл