solongonews
Өвөр Монголын бүтээгдэхүүн “Хятадын сайн үр тариа, тос”-оор шалгарлаа
2021-03-18 11:28
Өвөр Монголын бүтээгдэхүүн “Хятадын сайн үр тариа, тос”-оор шалгарлаа.

Өвөр Монголын үр тарианы дөрөв, тосны аж ахуй нэгжийн долоон бүтээгдэхүүнийг 2020 оны “Хятадын сайн үр тариа, тос”-ны жагсаалтад сонгогджээ. 

Жагсаалтад Өвөр Монголын Хэнфөн группийн Иньлянгийн гурилын үйлдвэр, Бугат хотын Хунжи ХК, Бугат хотын Жиньлү тосны ХК, Өвөр Монголын Лао Хахэ үр тариа, тосны үйлдвэрийн бүтээгдэхүүн багтжээ.

Өвөр Монгол нь үр тарианы үйлдвэрлэлийн томоохон газар нутаг бөгөөд брэндийн стратегийг хэрэгжүүлэх нь нөөцийн давуу талыг аж үйлдвэр, эдийн засгийн давуу тал болгон хувиргах, өндөр чанартай хөгжилд хүрэх, үр тарианы хүчирхэг аж үйлдвэрийг бий болгох зайлшгүй шаардлага байгаа юм.

Өвөр Монголын үр тарианы брэндийг эхлүүлэх зорилгоор ӨМӨЗО “Өвөр Монголын сайн үр тариа, тос” гэх бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлж, Өвөр Монголын 15 аж ахуйн нэгжийн 45 сайн үр тариа, тосны бүтээгдэхүүнээс хамгийн сайныг нь шалгаруулжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл