Этиопийн агаар аяллын компаний 103 тонн барааг дүүрэн ачсан Бүө-Инь 777-200 F нислэг энэ сарын 26-ны өглөө Чүнчин хотын жянбэй олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлсөн байна. Энэ нь Чүнчингээс Энэтхэгийн Шинэ Дели, Этиопын Аддис Абаба хотуудад хүрэх барааны нисэх онгоцны тогтмол аяллын маршрут албан ёсоор ашиглалтад орсныг харуулж байна. Энэ нь мөн Чүнчингээс Африк тив хүрэх анхдагч тогтмол бараа тээврийн аяллын маршрут юм. Ачаалсан бараа бүтээгдэхүүнд Чүнчинд үйлдвэрлэсэн электрон бүтээгдэхүүн, бөс бараа зэргийг багтаасан байна.
Мэдээгээр, тус аяллын маршрутын эхний хугацаанд долоо хоног бүрт 2 ээлжийн нислэг үйлдэхээр төлөвлөж, дараа нь бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагад үндэслэн цаг тухайд нь нислэг тохируулахын хамт шаардлагын дагуу нислэг үйлдэх тоо хэмжээг нэмэгдүүлнэ.
Мөн тус агаар аяллын маршрутын нисэн өнгөрөх газар орны хүн ам нийт 3 тэрбумыг давж, Чүнчин хотын бичил компютер, гар утас зэрэг бүтээгдэхүүний Дунд дорнод, Энэтхэг, Африк тивийн зах зээлд гарах хэрэгцээ шаардлагыг хангахаар төлөвлөж байна. Мөн Чүнчин хотын гадагш нээлт хийх орон зайг өргөтгөн Чүнчин хийгээд “Бүс ба зам” дагуух улс орны илүү амар хялбар, өндөр үр ашигтайгаар холбогдон нэвтрэлцэх, хамтдаа бүтээн байгуулж хамтдаа эдлэхийг дэмжих болно.
