solongonews
”Торгоны зам” олон улсын хөл бөмбөгийн тэмцээн болж байна
2017-09-25 17:52
”Торгоны зам” олон улсын оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 22-ны өдөр ӨМБИС-ийн Шэн Лэ биеийн тамирын талбайд эхэллээ.

Энэхүү тэмцээн нь Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспоны арга хэмжээний нэг бөгөөд тэмцээнд МУИС, ОХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, Белорус Улсын Их Сургууль, Бээжин Их Сургууль, Хятадын Ардын Их Сургууль зэрэг улсын дотоод болон гадаадын 11 их дээд сургуулийн баг уригдан оролцож байна. Өнөөдрийн байдлаар ӨМБИС-ийн баг МУИС-ийн багийг 4:2 харьцаагаар ялаад байгаа аж


"Торгоны зам олон улсын наадам"-ыг ӨМБИС зохион байгуулж, Хятад, Монгол, Орос болон "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын их дээд сургуулиудын боловсрол, соёл, спорт, урлагийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Энэхүү тэмцээнийг 2015, 2016 онуудад амжилттай зохион байгуулж байв. Тэмцээн 9 дүгээр сарын 27-ны өдөр өндөрлөнө.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл