solongonews
Хятадын зуны паралимпын наадмын алтан медалийн нийт тоо 500 хүрчээ
2021-09-02 10:48
Хятадын зуны паралимпын наадмын алтан медалийн нийт тоо 500 хүрчээ.

Орон нутгийн цагаар 09-р сарын 01-ний өдрийн орой Хятадын төлөөлөгчдийн баг Токиогийн паралимпын наадамд шинэ амжилт тогтоожээ. Хятадын тамирчин Жэн Тао эрэгтэй чөлөөт сэлэлтийн S5 шигшээ уралдаанд алт авснаар Хятадын паралимпын наадамд авсан алтан медалийн нийт тоо 500 хүрчээ. Энэ нь мөн Хятадын төлөөлөгчдийн багийн 2020 оны Токиогийн паралимпын наадам дээр авсан 66 дахь алт болно.

Энэхүү удаа нь Хятад улс 10 дахь удаа паралимпын наадамд оролцож байгаа ажээ. 1984 онд Англид болсон Сток Мандевилл, Нью-Йоркт болсон зуны паралимпын 7-р наадамд паралимпын наадамд анх удаа оролцсон Хятадын төлөөлөгчдийн баг 2 алт, 12 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар 22 медаль хүртэж, алтан медалийн хүснэгтийн 23-р байранд жагсжээ. Тухайн үед 1961 онд төрсөн Бээжин охин Пин Яли урт харайлтын төрлөөр аварга болж, Хятадын паралимпын наадмын шинэ түүхийг бичсэн юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл