solongonews
Хар мөөгний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хөдөө орон нутгийг хөгжүүлж байна
2021-08-17 10:38
Хар мөөгний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хөдөө орон нутгийг хөгжүүлж байна

   Гүйжөү мужийн Бижие хотын Янчан хотын Хайзи тосгонд байрлах 100 хүлэмжинд хар мөөгний ургац хураах улирал эхэллээ. Тосгоны иргэд хар мөөгийг хураах, тээвэрлэх, хатаах гээд завгүй ажиллана. Сүүлийн жилүүдэд Янчан хотын Хайзи тосгон нь "Нэг тосгон, нэг бүтээгдэхүүн" гэсэн хөгжлийн үзэл санааны дагуу хөдөө аж ахуйн тариалалтын бүтцийг идэвхтэй өөрчилсөн. "Намын салбар + хоршоо + тариачин өрх" загвараар хар мөөгний тариалалтыг эрчимтэй хөгжүүлсэн байна. Тэрээр газар тариалангийн үр ашиг, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэн, хөдөө орон нутгийг хөгжүүлж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл