2016 оны 2 дугаар сарын 23-ны үдээс хойш ӨМӨЗО-ны ядуурлыг бууруулах ажлын хэвлэлийн бага хурал Хөххотод болов. Хуралд ӨМӨЗО-ны Ядуурлыг бууруулах газрын орлогч дарга Хань Жяньган болон Юүнь Лиянь, Жан Гүө нар оролцож, ӨМӨЗО-ны өнгөрсөн “12 дугаар 5 жил”-ийн хугацааны ядуурлыг бууруулахад хийсэн гол ажил, арга хэмжээ, оршиж буй асуудал зэргийг маш нарийн бөгөөд тоо баримттайгаар танилцуулж, “13 дугаар 5 жил”-ийн хугацааны ядуурлыг бууруулах ажлын төлөвлөгөө, гол ажлын эргэн тойронд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Хурлын үеэр
ӨМӨЗО-ны Ядуурлыг бууруулах газрын орлогч дарга Хань Жяньган өнгөрсөн “12 дугаар 5 жил”-ийн хугацааны ядуурлыг бууруулах ажилд авсан арга хэмжээг 8 талаар хураангуйлан тайлагнасан байна.
1. Ядуурлыг бууруулах ажлын удирдлагын зохион байгуулалтыг чангатгажээ.
2. Ядуурлыг бууруулах ажлын арга бодлогоо боловсронгуй болгожээ.
3. Ядуурлыг бууруулах ажлын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.
4. Ядуурлыг бууруулах ажлын явцад “Арвыг хамруулах” төслийг эрчимтэй хэрэгжүүлжээ.
5. Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд ямар шаардлагаар сонголт хийхийг тодорхой заажээ.
6. Ядуу буурай иргэдийг хөгжилтэй орон руу нүүлгэн шилжүүлжээ.
7. Ядуу иргэдэд санхүүгийн зээл олгохыг нэмэгдүүлжээ.
8. Муж хот болон ӨМӨЗО-ны нийгмийн бүх талын ядуурлыг бууруулах ажлыг сайн хийжээ.
2016 оны ядуурлыг бууруулах гол ажил:
1. Ядуурлыг бууруулах ажлыг улам чангатгана.
2. Ядуурлыг бууруулах арга бодлогоо боловсронгуй болгоно.
3. Ядуурлыг бууруулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлнэ.
4. Ядуу буурай орны иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг сайн хийнэ.

ӨМӨЗО-ны Ядуурлыг бууруулах газрын орлогч дарга Хань Жяньган

Жан Гүө

Юүнь Лиянь
