solongonews
“Xiaomi” компанийн орлого гуравдугаар улиралд 53.7 тэрбум юаньд хүрэв
2019-11-29 10:43
“Xiaomi” компанийн орлого гуравдугаар улиралд 53.7 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өсөв.

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын “Xiaomi” компанийн орлого гуравдугаар улиралд өмнө нь байгаагүй бага дүнгээр өссөн байна. Тус компанийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өсөж, 53.7 тэрбум юань хүрчээ.

БНХАУ-ын хэрэглэгчдийн ухаалаг гар утас ашиглах хугацаа уртсаж, улмаар эрэлт буурсан нь “Xiaomi”-ийн орлогын өсөлт саарахад нөлөөлсөн байна. Ухаалаг гар утасны бизнесээс олсон орлого нь III улиралд өмнөх оны мөн үеэс найман хувиар буурч, 32.3 тэрбум юань болжээ.

“Xiaomi” компани 2018 онд нийт орлогынхоо 60 хувийг БНХАУ-ын зах зээлээс, харин үлдсэн 40 хувийг бусад зах зээлээс бүрдүүлжээ

Тус компани 4G-ээс 5G-д шилжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2020 онд 5G технологийг дэмжих 10 өөр загварын ухаалаг утас танилцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна “Xiaomi”-ийн улирлын ашиг гуравдугаар улиралд нэг хувиар өсөж, 2.5 тэрбум юань буюу 360 сая ам.доллар хүрсэн байна. Цаашдаа ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд интернэт үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ.

Одоогийн байдлаар интернэт бизнес орлогынх нь ердөө 10 хувийг бүрдүүлж байгаа юм. “Xiaomi” компани 2018 онд нийт орлогынхоо 60 хувийг БНХАУ-ын зах зээлээс, харин үлдсэн 40 хувийг бусад зах зээлээс бүрдүүлжээ. “Xiaomi”-ийн гадаад зах зээлд бизнесээ тэлэх төлөвлөгөө нь Европт амжилттай хэрэгжиж байна. Жижиглэн худалдааны сүлжээгээ өргөжүүлснээр өнгөрсөн улиралд нийлүүлэлт нь 73 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл