solongonews
Малчдад үнэлэгдсэн “Вичат үйлчилгээ”
2019-05-10 10:41
Малчдад үнэлэгдсэн “Вичат үйлчилгээ”

Үзэмчин нутгийн хавар уур амьсгал тогтуун, мал сүрэг тар сайтай байлаа. Нялх төлийн дуун малчин эзнээ баясган цуурайтаж, малчид амин тэжээл болсон мал сүргээ өсгөн үржүүлнэ. Энэ сайхан нутгийн халуун элгэнд мэндэлсэн нэгэн онцгой үйлчилгээний үйл ажиллагаа Үзэмчин малчдын сэтгэлд их хүрч байгаа сургаар тусгай сурвалжилга авсан билээ. Тэгвэл ямар үйлчилгээ юм бол?

Үндсэн шатны ерөнхий үйлчилгээний чадамжаа гүнзгийрүүлэхийн тулд Зүүн Үзэмчин хошууны Намын хорооны ухуулах хэлтэс үндсэн шат , малчин түмэнд хандуулсан үйлчилгээний загварыг санаачилж, 2018 оны 11 дүгээр сард “Вичат үйлчилгээ” гэх вичатын группийн тайлбарын тавцанг байгуулсны зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй мал аж ахуй, ядуурлыг бууруулах алба, хууль цааз, нийгмийн баталгаа зэрэг 10 гаруй салбарын тусгай мэргэжилтнээр бүрэлдсэн “Вичат үйлчилгээ”-г байгуулав. Хичээллэх арга нь тусгай мэргэжилтэн тогтсон цагтаа багийн малчдын холбоонд орж, “яриа хийх + зураг дамжуулж тайлбарлах + үсэг бичгээр тайлбарлах” аргаар хичээл тайлбар хийдэг. Хичээлийн агуулгын хувьд малчдын аж амьдрал, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбогдох 20-иод төрлийн сэдвээс багийнхан өөрсдөө сонгосны дараа ухуулах хэлтсээс багш томилон өгдөг байна. Тэд ийм аргаар малчдын мэдэж авбал зохистой төрийн бодлогын тухай тайлбар хийх ба хууль дүрэм, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, хэрэглээний мэргэжил, баяжих арга ухаан, малын өвчин хижгээс урьдчилан сэргийлэх зэрэг талд үйлчилдэг бөгөөд групп дээр асуулт тавьсан малчдад тэр дор нь хариулт өгдөг болохоор энэхүү үйлчилгээний хэв загвар нь малчин түмний бодит асуудалд ойртсон ард иргэдэд ашиг тустай ажил болж чаджээ. Тэгвэл малчдын сэтгэгдэл хэр зэрэг байгаа бол?

Гуравдугаар сарын дундуур Зүүн Үзэмчин хошууны Самай сумын Баян-Овоо багийн малчид багийнхаа вичат группэд эрүүл мэндийн сэдвээр хичээл оруулахаар болзоход Зүүн Үзэмчин хошууны Эх нялхсын эрүүл мэндийн эмнэлгийн хорооны хүүхдийн тасгийн эмч Шүрэнчимэг “Ой хүрээгүй хүүхдэд витамин D хэрэгтэй” сэдвээр хичээл орж тайлбар хийв. Хичээлийн дараа тус багийн малчин бүсгүй Буяа: - Хүүхэд хөлд оруулагчийг ямар үед хэрэглэвэл зовхистойг асуужээ.

Шүрэнчимэг: 6-8 сартай хүүхдийг ийм тэргэнд суулгах нь зохимжгүй. Хүүхдийн бойжилтын жам ёсноос авч үзвэл 6 сартай хүүхэд сууж, 8 сартай хүүхэд мөлхвөл таарна. Тиймээс энэ үед хүүхдэд хөлд оруулагч хэрэглэвэл хүүхдийн хэвийн бойжилтын жам ёсыг зөрчиж байгаа явдал болно хэмээн вичат дээр нь тэр дор нь хариу өгч зөвлөсөн байна.

Ээжнуур суурингийн Сайн-Ус багт “Вичат үйлчлээ”-ний хичээлийг нэгэнтээ 6 удаа зохион байгуулсан байв. Багш нар тус багийн малчдын группэд орж, малын тэжээл, үүлдэр сайжруулалт, өвчин эмгэгээс сэргийлэх арга зэрэг талаар тайлбар хийснээс гадна сурган хүмүүжлийг дэмжих төрийн бодлого, нялх нярай хүүхдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, интернэт сүлжээний аюулгүй байдал зэрэг талын төрийн бодлого болон мэдлэгийг уламжилжээ. Тэрчлэн групп дээр малчидтай чөлөөтэй ярилцаж, малчдын асуусан асуултад тэр дор нь хариулт өгсөн байв. Багийн малчдын вичат групп дээр тусгай багш ийм сайхан хичээл тайлбар хийдэг болсноос хойш Сайн-Ус багийн малчин бүсгүй Буян-Арвижих сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрээр: - Манай нийгэм шинэ цаг үед дэвшин орсон болохоор бид тархи толгойгоо сэргэг байлган, шинэ мэдлэгийг тасралтгүй сурч эзэмших хэрэгтэй. Гэхдээ ажил амьдралын нөхцөл боломжоос болоод тэр бүр гадагшаа явж суралцаж чаддаггүй. Энэ жилээс хошууны намын хорооны ухуулах хэлтэс зохион байгуулан, тусгай багш багийн группэд хичээл орж, тайлбар хийх болсон нь миний бодлоор их сайн үйл явдал боллоо. Учир нь өмнө нь хошуу суманд ямар нэгэн багш ирж хичээл ордог ч бидний хувьд заримдаа сонсохыг хүссэн ч очиж чадахгүй үе байдаг. Тиймээс групп дээр ярихад хэзээ сонсохыг хүсвэл сонсох боломжтой. Малчдад мэдлэг уламжлах энэхүү арга зам надад их таалагдаж байна. Ийм аргаар малчин түмэндээ үйлчилж байгаа нам засаг сайшаалтай байна гэжээ.

Долоо хоногийн өмнө Өвөр Монголын Хангай хуульчийн хэрэг эрхлэх газрын хуульч Хасчимэг Алтанхил сумын Баянхангай багийн малчдын группэд орж, хууль цаазын тухай хичээл оров. Тус багийн малчин Б.Алтансүх энэ удаад Хасчимэг багшаас зээл авахад анхаарах зүйлийн талаар асууж, хангалттай хариулт авсандаа их олзуурхан: - Миний асуусан асуултад багш маань маш ойлгомжтой хариулт өгсөн. Хэдийгээр тэр өдрийн хичээл дээр энэ асуултыг би асуусан ч олж сонсох нь олон хүн болохоор үр ашигтай байна гэлээ.

Гуравдугаар сарын дундуур Хүрээтнуур сумын Алтан-Эмээл багийн малчид хошууныхаа интернэт сүлжээний аюулгүй байдлын ахлах ангийн Сарантуяаг урьж, интернэт сүлжээний аюулгүй байдлын талаарх хичээл заалгасан байв. Энэ удаа тус багийн малчид “Үнэн бодитой мэдээ мэдээлэл ба худал хуурмаг мэдээ мэдээллийг хэрхэн ялган таних вэ?”, “Хэрвээ ийм цуурхлыг мэдэхгүйгээр дамжуулбал яах вэ?” гэх зэрэг асуултыг олонтаа дурдсан байлаа. Сарантуяа эдгээр асуултад хариулахдаа: - Цуурхал гэдэг нь үнэн бодитой учир явдалд суурилагдахгүй, харин худал зохиогдож, тогтсон арга барилаар тараагдсан яриа хэлэлцээг хэлж байна. Интернэт сүлжээний цуурхал гэдэг нь Интернэт сүлжээний яриа хэлэлцээрийн тавцан, яриа хэлэлцээрийн программ, И-мэйл зэргээр дамжуулагдсан үнэн бодитой иш баримтгүй, дайралтын чанартай, халдварт чанартай үг яриаг хэлж байна. гээд “Интернэт сүлжээний цуурхал дэгдээхэд өөрийн өртөг нь маш бага байдаг. Зөвхөн компьютер болон гар утсандаа агуулгаа бичиж оруулаад дахин хэдэн зураг хавсаргаж тархаахад болдог. Гэвч энэ үйл ажиллагаанд үүрэх хуулийн хариуцлага нь харин хүнд байдаг. Интернэт сүлжээний уламжлан тараах хурд нь маш хурдтай бөгөөд үнэн эсэх нь нотлогдоогүй байдалд ийм цуурхлыг дамжуулбал олон нийтийг буруугаар удирдах буюу бусдын хувийн нууцад халдах явдал гарч мэднэ. Иймээс яриа хэлэлцээ, мэдээ мэдээллийг нийтэлж тараахдаа хичээх хэрэгтэй гэсэн байна.

Хураангуйлбал Зүүн Үзэмчин хошуу өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас хойш одоог хүртэл “Вичат үйлчлээ” дэх хичээл тайлбарын тавцангаараа дамжуулан нийт 22 удаагийн хичээл тайлбар зохион байгуулж, үр ашиг нь маш сайн байгаа бөгөөд малчдын үнэлгээ маш өндөр байгаа юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл