Ухаалаг хогийн сав ашиглалтад орлоо
2019-01-03 16:07
Ухаалаг хогийн сав

Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын Хэфэй нэртэй гудамжинд хог хаягдлыг ялган ангилдаг ухаалаг хогийн төхөөрөмжийг 01 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад оруулсан байна.
Тус хотын Тундэлү хотхоны оршин суугчид хогийн савыг туршсан байна. Иргэд утасны аппликейшн, вичатаар код уншуулах зэрэг хэлбэрээр уг төхөөрөмжийг ашиглаж болох юм. Тус төхөөрөмж металл, пластик, нэхмэл эд зүйл, цаас, шил гэх мэт ахуйн төрөл бүрийн хог хаягдлыг ангилж авах гэнэ. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалаад зогсохгүй хүмүүсийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
