solongonews
Нэгдэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орших, хөгжих шаардлага
2016-06-26 21:46
Тунляогийн Өдрийн сонины хорооны дарга Ли Мин: - Нэгдэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орших, хөгжих шаардлага мөн.

                  Тунляогийн Өдрийн сонины хорооны дарга Ли Мин

Уламжлалт хэвлэл мэдээлэл болон шинэ хэвлэл мэдээллийг заавал нэгдүүлэн хөгжүүлэх шалтгаан? Тунляогийн Өдрийн сонины хорооны дарга Ли Мингийн хувьд:  - Хэвлэл мэдээллийг нэгтгэн хөгжүүлэх нь яриа хэлэлцээг зөвөөр хөтлөн дагуулахын урьтал болно. Орчин үед ихэнх хүмүүс шинэ хэвлэл мэдээллийг хэрэглэх болсноос сонин сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэм дэх байр суурь алдагдаж байгаа байдал илэрч, яриа хэлэлцээг хөтлөн дагуулахад хүндрэл авчирсан байна. Ийм байдал дор нийгмийн үзэл ухамсрын хэлбэр ба үг хэлний эрхийг эзэмдэхэд заавал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэх хэрэгтэй болсон.

Хэрэглэгчид шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ мэдээллийг хүлээн авах нь олонтаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн орших, хөгжих шаардлага. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нэгдэн хөгжих нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн сайн сонголт болно.    

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэхэд:

Нэг. Уламжлалт хэвлэл мэдээллийнхэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулна.

Хоёр. Шинэ уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийлэх хэрэгтэй.

Гурав. Чанарын талаарх гүнзгий нэгдэл болно гэлээ. Үүнд, менежмент болон боловсон хүчний асуудлыг сайн шийдэж, аж ахуйн нэгжийн менежментийн хэлбэрийг туршин хэрэглэнэ. Засгийн газраас суурь бүтээн байгуулалт болон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын талд дэмжсэн байх хэрэгтэй.

 

 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл